"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Эгэх хариуцлагыг тодорхой болгохоор чууллаа

Б.ЦЭДЭВ
“Боловсролын засаглал дахь нийгмийн эгэх хариуцлага” бодлогын форум боллоо. Нийгмийн эгэх хариуцлага гэдэг нь иргэдийн сайн сайхан амьдралд нөлөөлдөг засаглал, үйлчилгээ хүргэхтэй холбоотой асуудал, бэрхшээлийг тодорхойлохоос эхлэн учир шалтгааныг ойлгох, зохих шийдлийг боловсруулахад иргэдийн оролцоог хангах үйл явц юм. Тус үйл явцын хүрээнд “Глоб интернэйшнл” төв, БСШУСЯ, “Бүх нийтийн боловсролын төлөө” төв, Иргэний нийгмийн үндэсний эвсэл зэрэг байгууллага хамтран боловсролын салбарт эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулахаар ерөнхий боловсролын сургуулиудад “Сайн сургуулийг дэмжих аргалчлал”-ын эхний шатны төслийг тодорхой хугацаанд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ерөнхий боловсролын 28 сургуульд эцэг эх, багшийн холбоог байгуулж, таван сургууль дээр хэрэгжүүлжээ. Тодруулбал, Архангай, Булган, Баян-Өлгий, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар, Увс аймгийн 20 суманд хэрэгжүүлж байгаа аж. Энэ нь эцэг, эхчүүд хүүхдүүддээ зөвхөн сургуульд даатгаад орхих биш, сургуулийн үйл ажиллагаанд оролцдог, асуудлыг хамтран хэлэлцдэг, хүүхдийнхээ сургалтын орчинг сайжруулахад эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх үр дүнтэй арга юм байна. Сургуулийн эцэг эх, багшийн холбоо байгуулж, сургуулийн үйл ажиллагаа, төсөв санхүүгийн хүрэлцээ зэрэг асуудалд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь хүүхдийн сурах орчинд эерэгээр нөлөөлж байна гэсэн судалгаа гарчээ.
“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд тулгуурлан хэд хэдэн зөвлөмжүүдийг холбогдох албаныханд хүргүүлэх аж. Тухайлбал, Боловсролын салбарт иргэдийн оролцоог сайжруулахын тулд Боловсролын тухай хуулийг дагалдан гарах журмыг батлах, Төсвийн тухай хуульд заасан “төсөв төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах” гэсэн заалтад өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна. Мөн Төсвийн тухай хуульд “Төсвийн үйл ажиллагааг нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх” гэж заасан ч иргэдэд ойлгомжгүй, хүртээмжгүй байдаг. Тиймээс энэ зохицуулалтыг Төвсийн тухай хуульд нэмэх ёстой гэсэн зөвлөмжүүдийг холбогдох албаныханд хүргүүлжээ. Төслийн хоёрдугаар шатыг Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурав.

0 Сэтгэгдэл