Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Улсын англи хэлний мэтгэлцээний тэмцээн боллоо

2017 оны 03 дугаар сарын 26-27-ны хооронд Улаанбаатар хотноо дэлхийн 50 гаруй оронд зохиогддог англи хэлний мэтгэлцээний олон улсын “The Scholar’s cup” тэмцээн албан ёсны эрхтэйгээр 10-14, 15-18 насны ангиллаар зохион байгуулагдаж
1. Монгол-Оросын хамтарсан сургууль
2. American school
3. Орчлон
4. English school
5. Улаанбаатар Элит
6. Empathy school
7. Мон-Турк
8. Мон-Турк Дархан
9. Хобби
10. Сант гэсэн арван сургуулийн 262 сурагч оюун ухаанаа сорьцгоолоо.

Тус тэмцээн
1. “Асуулт хариулт”
2. “Мэтгэлцээн”
3. Ганцаарчилсан
4. “Эссэ бичлэг” төрлөөр явагдаж Улсын тэргүүний Монгол-Оросын хамтарсан сургуулийн баг нэгдсэн дүнгээр 1-р байр, алтан цом хүртэж, 2017 оны 07-р сарын 18-23-ны өдрүүдэд Грек улсад зохион байгуулагдах дараагийн шатны тэмцээнд оролцох эрхийн эзэд боллоо.

“The world Scholar’s cup” байгууллагын олон улсын мэтгэлцээн хариуцсан захирал Жосеф Хор Монгол Улсаас шалгарсан сурагчдад олон улсад өрсөлдөх боломж нээлттэй гэж тэмдэглэн хэллээ.

Харвардын их сургууль, Массачутсын технологийн их сургуулиудын /Harvard University болон Massachusetts Institute of Technology (MIT) / хамтран зохион байгуулдаг TOEFL-ын онлайн сургалтын хөтөлбөрт шалгалтыг ахлах ангийн 200 сурагч өгснөөс 195 нь TOEFL iBT-ийн шалгалтын гүйцэтгэл сайн гэсэн үнэлгээтэй сертификат авсан.
Өнөөдөр МОХС-ийн сурагчдын TOEFL-ийн шалгалтын дундаж оноо 100-120 байгаа нь Монгол улсдаа төдийгүй TOEFL-ийн дундаж 98 оноогоор Азийн 30 орныг тэргүүлдэг Сингапураас ч өндөр байгаа юм. Энэ нь тус сургуулийн сургалтын чанарыг илтгэж байгаа үзүүлэлт юм.

0 Сэтгэгдэл