Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“ЭЕШ- 2017” бүртгэл дуусахад гурван цаг үлдлээ

Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлсэн ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр орой 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл, бүртгэл дуусахад ердөө гурван цагийн хугацаа үлдээд байна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй учир бүртгүүлж амжаагүй залуус яаравчлах хэрэгтэйг сануулах нь зүйтэй байх.

Хэрвээ та бүртгүүлж амжаагүй бол www.eec.mn цахим хуудсанд хандаж бүртгүүлээд шалгалтын төлбөрөө интернэтээр төлнө.

Шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байх шаардлагатай.
- Цахим үнэмлэх
- Чээж зураг
- Интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode \БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл\
- И-мэйл хаяг \Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлэх ёстой байгаа.
Хэрвээ таны хувийн мэдээлэл алдаатай буюу регистрийн дугаараа буруу оруулсан тохиолдолд өөрийн сургуулийн сургалтын менежер болон ангийн багшаараа дамжуулан БСШУСЯ-ны \ www.esis.mn \ боловсролын салбарын мэдээллийн системд засуулах шаардлагатай юм.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл хураамжгүй ч ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байх бөгөөд шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтын "шалгуулагчийн булан"-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болох байгаа. Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсаа өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан ирэх сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан