Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Орон нутгийн сэтгүүлчид Дорнод аймагт чуулав
МСНЭ-ийн Дорнод салбараас санаачилж, аймгийн ЗДТгазартай хамтран зохион байгуулсан “Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл” орон нутгийн сэтгүүлчдийн уулзалтад аймгийн болон МСНЭ, мэргэжлийн холбоо, нийгэмлэгийн удирдлага, Хэвлэлийн хүрээлэн, МУБИС-ийн багш нар, 21 аймгийг төлөөлсөн 90 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Өнөөдөр сэтгүүл зүй сошиалмедиатай хурдаараа өрсөлдөх боломжгүй ч мэргэжлийн үүднээс мэдээлэл хүргэх чадамжаараа давуу байна.Тийм учраас сонгодог хүмүүс, манай ахмад үеийнхэн сэтгүүлчийн хөдөлмөрийг уурхайчдын дараа оруулж бичиж, ярьж ирсэн нь тохиолдлын хэрэг биш юм. Сэтгүүлчийн ур чадварыг танхимаас зөвхөн нэг хувийг л авах боломжтой. Харин үлдсэн 99 хувийг өөрөө судалж, өөрөө эрэн сурвалжлаж, өөрөө мэдэж, өөрөө хариуцаж, өөрөө ёс зүйтэй, өөрөө шуурхай байж л олж авах учиртай.
Нийгмийн дуу хоолой болсон сэтгүүлчид Хэвлэлийн эрх чөлөө ба мэдээллийн ил тод байдал, Төрийн мэдээллийн ил тод байдлыг хангахад хэвлэл мэдээллийн чиг үүрэг, Монголын сэтгүүл зүйн хөгжил, цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлууд, Иргэдийг мэдээллээр хангахад сэтгүүлчдийн үүрэг, ёс зүйн анхаарах асуудал, Төрийн байгууллага Засаг захиргааны зүгээс хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллахад тулгарч буй асуудлаар мэргэжлийн хүмүүсийн илтгэл мэдээллийг сонсож, хэлэлцүүлэг явуулав.
Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлэхдээ: Цаг үргэлжид үнэний дуу хоолой байхаас гадна олон нийтийг соён гэгээрүүлэх үндсэн үүрэгтэй. Тиймээс ч төр засаг, орон нутгийн бодлого шийдвэрийг иргэдэд үнэн зөв бодитоор хүргэх чиглэлээр аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаараа дамжуулан хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллаж байгаагаа дурьдав. Мөн бусад аймгуудтай харьцуулахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэлээдгүй олонтойг онцлоод, тэртээх 1945 оны Чөлөөлөх дайны үед анхны дугаараа гаргаж байсан Дөл сонин, орон нутгийн анхны хувийн телевиз Шинэ суваг, Дорнод сонин, ТВ-6, Мижи, Дорнод телевиз, PBS, D1 телевизийн суваг, Талын анир, Дорнод зон сэтгүүл, богино долгионы радио фм Авто радио-102,7, Цахим сайт 4, телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Хэрлэн, Цацраг, Airmedia зэрэг 3 кабелийн телевиз байгааг тэрээр тэмдэглэв.
Уулзалтын үеэр, газар газрын хэвлэлийнхэн хоорондоо танилцаж, ажлын арга барил, амьдралын жаргал, зовлонгоо хуваалцаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажил төрлийг газар дээр нь биечлэн үзэж, тал нутгийн сэтгүүлчдийн уран бүтээлийн болон Гэрэл зургийн Хас студиэс эрхлэн гаргасан гэрэл зургийн үзэсгэлэн зэргийг сонирхов.

0 Сэтгэгдэл