Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Британичууд бүтэн хоног нүүрсний эрчим хүч ашигласангүй
Их Британид энэ дөрөвдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд бүтэн хоногийн турш нүүрс түлж гаргаж авдаг цахилгаан эрчим хүч хэрэглэхгүй өнжсөн байна. Энэ бүтэн хоногт Британийн нүүрсээр ажилладаг нэг ч цахилгаан станц ажиллаагүй гэж BBC News мэдээлжээ. Энэ өдөр Британи даяар цөмийн эрчим хүчний болон хийн түлшээр гаргаж авсан эрчим хүч ашигласан байна.

Энэ нь 1882 онд Британид нүүрс түлдэг анхны цахилгаан станц ажиллаж эхэлснээс хойш өнгөрсөн оноос л анх удаагаа ийм эрчим хүч хэрэглэхгүй өнжиж байгаа нь энэ гэнэ.  2016 оны тавдугаар сард 19 цагийн туршид цахилгаан станцууд зогсчээ.

Британийн эрх баригчид нүүрс түлдэг цахилгаан станцуудыг ээлж дараагаар хааж улмаар 2025 он гэхэд ийм цахилгаан станц ашиглахаа зогсоохоор ажиллаж байгаагийн эхний алхмуудын нэг нь энэ.

Энэ оны хоёрдпугаар сар гэхэд Хятад улс нарны эрчим хүч ашигладаг хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх байранд орсон юм. Хятад улс 2016 онд нарны цахилгаан үүсгүүрээр нийтдээ 66,2 тераватт цагийн эрчим хүч гарган авчээ. Нарны цахилгаан станцуудын нь хүчин чадал нэг жилийн хугацаанд 34,54 гигаваттаас 77,42 гигаватт болж өссөн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан