Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
29 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь халлаа

Өнгөрсөн сарын 27-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29 дүгээр дунд сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан. Тус сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид бусдын адил чанартай боловсрол эзэмших, эх хэл болох дохионы хэлээ чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтээ сургуулийнхаа захиргаанд удаа дараа тавьж байсан аж. БСШУСЯ-наас ажлын хэсэг байгуулж тус сургуулийн үйл ажиллагаа болон багш нарын ур чадварын байдлыг шалгасан байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр нийслэлийн төрийн өмчийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон аж. Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлын  хэсгийн дүгнэлтийг үндэслэн холбогдох хууль тогтоомжийг дагуу захирамж гаргаж нийслэлийн Төрийн өмчийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халсан байна.

Энэхүү захирамж гарсантай холбогдуулж нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн хэмжээнд тусгай боловсролын зургаан сургууль үйл ажиллагаа явуулдаг. Олон нийтэд ил болсон нь 29 дүгээр сургууль дээр үүсээд байсан зөрчил болж байна. Үүний цаана нуугдмал байдалтай энэ мэт зөрчил байж болзошгүй учир нийслэлийн Засаг дарга тусгай зургаан сургуулийн хүрээнд шалгалт хийх ажлын хэсэг байгуулах захирамж гаргалаа. Ажлын хэсэг асуудлыг аль болох үнэн бодитоор тодорхойлох, цаашид авах арга хэмжээг үр дүнтэй байлгах үүднээс НЗДТГ-ын төлөөллүүд, хүний эрхийн олон улсын болон дотоодын байгууллагууд, ТББ-ын төлөөллүүдийг оруулсан” хэмээлээ.

Нийслэлийн төрийн өмчийн 29 дүгээр сургууль энэ хичээлийн жилд нийт 66 багштайгаар сургалт, хүмүүжлийн ажил явуулж байгаа аж. Үүнээс 56 нь үндсэн, 10 нь туслах багшаар ажилладаг байна. Дээрх ажлын хэсгийн дүгнэлтээр тус сургуулийн нийт багш нарын 47.6 хувь нь мэргэжлийн хичээлийг дохионы хэлээр заах ур чадвар хангалтгүй гэж гарчээ хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан