Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт өнөөдөр салхи ширүүсч шороон шуургатай, 14-16 градус дулаан

Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.


Нийслэл Улаанбаатар хот орчимд өнөөдөр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. 10-12 хэм дулаан байна.

Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 хэм, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан