Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Дора” Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн том их буу

“Их буу бол дайны бурхан”  гэдгийг цэргийн алба хаасан бүхэн мэднэ. Дэлхийн хоёрдугаар дайн бол бүх төрлийн цэрэг, техник оролцсон дайн байсан. Энэ дайны хамгийн том их буу нь немцийн “Дора” байлаа. Зөвхөн төмөр замаар л явдаг энэ аварга их буу 80 см-ийн диаметртэй 7000 кг сумаар бууддаг байж.

Францын Мажиногийн хамгаалалтын зурвас, Белгийн эргийн хамгаалалтыг  устгах зорилгоор Адольф Гитлер 1936 онд германы Эссен хот дахь “Krupp” фирмд хамгийн том их буу бүтээх захиалга өгснөөр 1941 онд энэ их бууг үйлдвэрлэн гаргажээ. Ингээд ерөнхий зохион бүтээгчийнхээ гэргийн нэрээр “Дора” хэмээн нэрийдсэн байна.

Энэ их буу 7000 кг жинтэй сумаар  47 км-т байгаа байг устгаж чадна. Харин “Дора” өөрөө нийтдээ 1350 тонн жинтэй.
Дөрвөн давхар барилгын хэмжээтэй, 42 метр урт, өдөрт ердөө 14 удаа буудахад 500 хүнтэй тоот ажиллана. Үүний дээр хамгаалалтын, тээврийн батальон, төмөр замын хоёр ч бүрэлдхүүн, зенитийн дивизион, цэргийн цагдаа, хээрийн талхны үйлдвэр гээд нүсэр багтай.

Гэхдээ франц, белгийг эзлэхэд энэ буу үйлдвэрээс хараахан гараагүй, тэгээд ч тэр улсууд хүчтэй эсэргүүцэл үзүүлээгүй болохоор ийм аварга зэвсгийн ч хэрэг болсонгүй.

Ингээд “Дора”-г дорнод фронт руу эргүүлж Севастополийн эргийн хамгаалалтыг сэтгэлэхэд ашигласан байна. 1942 оны зургадугаар сард “Дора” севастопольд ирж 48 удаа буудсан гэдэг.

Гэсэн ч байгаа оновчтой оноогүй, дайсандаа төдийлөн хохирол учруулаагүй учраас ар тийш татжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан