Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Маргааш авах математикийн шалгалтыг 32188 хүүхэд өгөх нь
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 14-нөөс Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн. Өчигдөр англи хэл, хими, Монгол Улсын түүхийн шалгалт өгсөн шалгуулагчид маань өнөөдөр түр амсхийж байна. Харин маргааш их, дээд сургуульд элсэхээр шалгалт өгч буй хүүхдүүдийн маань хувьд хамгийн хүнд өдөр болох нь. Учир нь, хамгийн олон шалгуулагч математик, монгол хэлний шалгалтаа энэ өдөр өгөх юм.
Ямартай ч ням гарагт дуусах шалгалтын материалуудыг энэ сарын 19-нөөс эхлэн засч, дүн мэдээг нь ирэх сарын 1-ний 09:00 цагаас эхлэн www.eec.mn вэбсайтад байршуулж, шалгуулагчид танилцах боломжтой болох юм байна.

Харин ЭЕШ-ын батламж хуудсаа ирэх сарын 3-наас авах аж. Хөдөө орон нутгийн шалгуулагчид аймаг, дүүргийнхээ Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авах бол нийслэлд ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаасаа авах юм байна.  Өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авах бөгөөд уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байх аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан