Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Өвөрмөц зочид буудлууд
Амралт зугаалгын улирал эхэллээ. Монголчууд дотоодын аялал жуулчлалаас илүүтэйгээр гадаадын аялал жуулчлалын үйлчилгээнд хамрагдах нь их болжээ.

Магадгүй танд илүү сонирхолтой байж болох хэдэн хэдэн зочид буудлын үйлчилгээний шинэ шийдлүүдийг сонирхуулья.

Attrap’Reves бол Дээд Провансын ууланд байдаг буудал /Франц/

Энэ буудлын өрөө нь  савангийн хөөс мэт хэлбэртэй бөгөөд гэрэлтдэг материалаар хийгдсэн. Өдөртөө нарны халуун туяанаас хамгаалж, шөнө нь элдэв амьтан дуу чимээнээс тусгаарлаж чаддаг. Өвсөн дэвсгэртэй бөгөөд холыг харах дурантай. Мөн цилиндр хэлбэртэй хоолойгоор гадагш гардаг.



The Manta Resort Пемба арал /Танзани/

Энэ буудлын өрөөнүүд нь далайн эргээс 250 метрт усны мандал дээр байдгаараа бусдаас ялгардаг.  Том цэлгэр цонхоороо гадаад тэнгисийг шууд харах боломжтой юм


Poseidon Undersea Resort / Фижи арал/

Энэхүү гайхамшигт буудлын 74 өрөөний 25 нь далайд 25 метр гүнд байршдаг. Гэрлээ асаагаад та далайн гүн орших үзэсгэлэнт байгаль, зэрлэг амьтдыг харах боломжтой.


Arctic TreeHouse Hotel.  / Финландын Лапландя/

Өвлийн улиралд дуртай бол та энэ буудалд тухла. Туйлын туяаг харангаа модон байшинд галын дэргэд суугаад амрахыг танд санал болгодог. Энэхүү буудлаас холгүйхэн Сантагийн тосгон байдаг.


Jumbo Stay /Швед Стокгольм/

Боинг 747—212B (Jumbo Jet) онгоцны нислэг дунд тухлах зориулалттай энэ буудлаар үйлчлүүлэгчид Арланда нисэх буудлаас агаарт хөөрдөг.

Нийт 29 өрөө бүхий энэ буудлыг хамгийн өндөр үнэтэй өрөө нь нисгэгчийн бүхээг  юм.


Skylodge Adventure Suites /Перу Урубамба/

Хаданд дунд байрлуулсан гурван ширхэг өрөөтэй энэ зочид буудал нь эрсдэлтэй аялал дурлагсдад зориулагдсан гэж хэлж болно. Газраа 120 метр өндөрт байрлуулсан шилэн өрөөнүүдээс гадаад байгалиа нэвт тольдох боломжтой юм.


Sheraton Huzhou Hot Spring Resort  /Хятад Хужоу/


27давхар, хагас дугуй хэлбэр бүхий хоёр хэсгээс бүрдсэн энэ зочид буудлын дизайн бол дэлхийд гайхагдаж байна. Дэлхийн хамгийн үнэтэй 10 зочид буудлын нэг болсон итус буудлын гадаад үзэмж олон хүний анхаарлыг зүй ёсоор татдаг.


Treehouse Lodge / Перу/

Шувууны үүрийг санагдуулам өрөөнд тухлаж, ойн ширэнгэд нэг хоноод үзэхийг хүсвэл Перуг зорь. Ширэнгийн амьтдын дуу чимээг үүнээс өөр хаана ч ингэж мэдрэх нь юу л бол.  


Treehotel Харадс/ Швед/

Үнэхээр гайхамшигтай зочид буудлын нэг шийдэл. Та хүсвэл модон дээр байрлах битүү шилэн өрөөнд орж, гадаад орчноо шууд харах боломжтой. Эсвэл шувууны үүр шиг модон өрөө, гадуураа битүү толин харь гаригийг хөлгийг санагдуулам өрөө ч бий.  Зөвхөн таны сонирхол л аль өрөөнд нь тухлахыг шийднэ.


Эко-буудал  LeapRus Кабардино-Балкария /Орос/

Далайн төвшнөөс 3912 метрийн өндөрт байрлах энэ зочид буудлуудын өрөөний үнэ өртөг өндөртөө орно. Хамгийн гол нь цаг агаарын мэдээнээс шалтгаалж та энэ буудалд хэдэн өдөр тухлах эсэх нь шийдэгддэг. Тиймээс эхлээд цаг уураас нарийн мэдээлэл авах ёстой. Сансрын хөлгийг санагдуулам өрөөнүүд бүхий энэ буудал жинхэнэ амралт хүссэн хүмүүст зориулагдсан байна. Эсвэл бусдаас тасарч ажлаа хийхийг хүсвэл энд ирж бас болно гэнэ шүү.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан