Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Орон нутагт оюутан элсүүлэх хугацааг өөрчиллөө
Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг ирэх сарын 7-нд зохион байгуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан аймаг, орон нутагт их, дээд сургууль, коллежийн элсэлтийн бүртгэл, ур чадварын шалгалт, хуваарь сонголтын үйл ажиллагааг ирэх сарын 1-4-ний хооронд шуурхай зохион байгуулах чиглэлийг БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар Монголын их, дээд сургуулиудын консорциум, хувийн их, дээд сургуулиудын холбоонд хүргүүлжээ.

Уг нь, оюутан элслүүлэх үйл ажиллагааг ирэх сарын 2-ноос эхлүүлж, ирэх сарын 7-ны өдөр нэмэлт хуваарь сонголтоор өндөрлөх байсан юм. Ямартай ч дээрх  чиглэлд ирэх сарын 5-наас 7-ны өдрийг дуустал элсэлт, хуваарь сонголтын ямар нэгэн үйл ажиллагааг явуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах, хөдөө орон нутгаас аймгийн төвд ирж хуваарь сонголт хийх хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс баталгаатай, бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр зорчих сэрэмжлүүлгийг эцэг, эх, асран хамгаалагч нарт хүргэхийг үүрэгджээ.
0 Сэтгэгдэл
Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.
Хамгийн их уншсан