Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
40 орны скаут Монголд зочилно
Байгаль дэлхийтэйгээ ойр байж, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх Ази Номхон Далайн бүсийн скаутуудын 31 дүгээр Жембори майхант чуулга уулзалт энэ сарын 27-нд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд эхэлнэ.


Тус уулзалтыг зохион байгуулах эрхийг Монгол улс 2012 онд авчээ. Долоо хоног үргэлжлэх “Жембори” чуулга уулзалтад 40 орны 1500 гаруй скаутууд оролцоно хэмээн зохион байгуулагчид мэдээллээ. Харин манай улсаас скаутууд, сайн дурын удирдагчид нийлсэн 5500 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.

“Жембори нь дөрвөн жилд нэг удаа болдог томоохон хөтөлбөр юм. 30 дугаар Жембори 2013 онд Япон улсад зохион байгуулагдсан бөгөөд нийт 14 мянган хүүхэд залуус оролцсон. Энэ удаагийн чуулга уулзалтыг анх удаа сэрүүн бүсийн дөрвөн улиралтай оронд зохион байгуулж буйгаараа онцлог юм. Хүүхдүүд маань майханд амьдран, өөрсдөө гал дээр хоолоо хийж иднэ. Мэдээж бид аюулгүй ажиллагааг бүрэн хангана” хэмээн зохион байгуулах хорооны дэд дарга Н.Мөнхтулга ярилаа.

Энэ удаагийн “Жембори” чуулга уулзалтыг ХНХЯ, НЗДТГ, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар зэрэг байгууллагууд болон үндэсний томоохон компаниуд дэмжиж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан