Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ХААИС БНСУ-ын Жежүгийн их сургуультай хамтран ажиллана
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар БНСУ-ын Жэжүгийн их сургуулийн төлөөллийг өнөөдөр /2017.07.20/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтад БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Энх-Амгалан, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон Жэжү их сургуулийн эрдэмтэн, багш нарын төлөөлөл байлцав. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Монгол Улсын ХААИС-тай  БНСУ-ын Жежү их сургууль хамтын ажиллахаар болсонд  талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар  болон тус яамны бодлогын хүрээнд ХААИС-д  хэрэгжүүлэхээр төлөвлөж буй  “Монгол Улсын Мал эмнэлгийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах” төслийг бүрэн дэмжихээ мэдэгдэж байна. Нарлаг монгол оронд минь дараа илүү урт хугацаатай, тавтай сайхан зочлоорой” гэв. ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Жежүгийн үндэсний их сургуулийн захирал Ха Хянгжин нар хамтран ажиллах гэрээг үзэглэжээ. Хамтын ажиллагааны хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Дашрамд дурдахад тус сургуулийн багш нар ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд ажиллах хугацаандаа нохой, мууранд үнэ төлбөргүй үзлэг хийж,  зөвлөгөө өгсөн байна.


0 Сэтгэгдэл
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126
Хамгийн их уншсан