Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ

Өнөөдөр 2017 оны наймдугаар сарын17, Пүрэв гараг.  Билгийн тооллын зуны адаг улаагчин хонь сарын  25. Долоон улаан мэнгэтэй Улаан хулгана өдөр

Өглөөний наран 05.49 цагт ургаж оройн  20.02 цагт шингэнэ .

Эл  өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураах, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн.

Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан