Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Технологийн салбарын хамгийн баян эмэгтэйчүүд-2017


Технологийн салбарыг ашиг орлогоороо тэргүүлэгчид гэвэл юун түрүүнд Билл Гейтс, Марк Цукерберг, Жек Маг нэрлэх байх. Тэгвэл 2017 оны технологийн салбарын хамгийн баян 100 хүний жагсаалтанд зургаан бүсгүй багтжээ. Тэд 2,6 тэрбум ам.доллараас илүү хөрөнгөтэй болж чадсан учраас энэ жагсаалтанд орсон байна. Зургаан бүсгүйг self-made буюу өөрсдийн гараар энэ их хөрөнгөө босгосон тэрбумтнууд гэж зүй ёсоор нэрлэнэ. Тэдний гурав нь хятад бөгөөд хоёр нь америк, нөгөө нь европын тивийн төлөөлөл юм. Тэдний нийт хөрөнгө 27,6 тэрбум ам.доллар.  Хятад бүсгүйчүүдийн хувьд технологийн гигант “Apple”-д бараа нийлүүлэгч.


1. Чоу Цюньфэй

Хөрөнгө: $10 тэрбум
Иргэншил: Хонконг
Эзэмшил компани: Lens Technology
Тэрбумтан бүсгүйчүүдийн жагсаалтад — 2017: 1
Технологийн салбарын тэрбумтны жагсаалтад – 2017: 26
Нас: 47
Гэр бүлийн байдал: Нөхөртэй

Чоу Цюньфэй дэлхийн технологийн салбар дахь хамгийн баян эмэгтэй. Түүний хөрөнгө өнөөдөр 10 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Хятадын Хунань мужийн жижиг тосгонд төрсөн бүсгүй ажлын гараагаа шилний үйлдвэрээс эхэлж өнөөдрийн өөрийн вант улс болох “Lens Technology” бүтээн босгож чаджээ. Ухаалаг утасны дэлгэц үйлдвэрлэгч тус компани нь “Samsung” болоод “Apple”-ийн гол нийлүүлэгч. 2015 онд  хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаснаар Цюньфэй дэлхийн хамгийн баян эмэгтэйн нэг болж чадсан юм.


2. Лам Ваи Ин
Хөрөнгө: $5,2 тэрбум
Иргэншил: Хонконг
Эзэмшил компани: Biel Crystal
Тэрбумтан бүсгүйчүүдийн жагсаалтад — 2017: 6
Технологийн салбарын тэрбумтны жагсаалтад – 2017: 47
Нас:
Гэр бүлийн байдал:
Нөхөртэй

Өнгөрсөн жил тэрбумтнуудын жагсаалтанд орж ирсэн Лам Ваи Ин нь мөн л дэлгэц үйлдвэрлэлээр өөрийн 5,2 тэрбум ам.долларын хөрөнгийг босгосон байна. Тэрээр өөрийн нөхөр Юнг Кин-Миний хамт Biel Crystal хэмээн эх газрын хятадын 120 мянган ажилтантай компанийг эзэмшдэг.  Тэд цагны нүүрнээс анх үйлдвэрлэлээ эхэлсэн бөгөөд  түүний нөхөр нь гар утас нүүрэнд амархан зураас үүсч, бохирдож байгааг ажигласнаас шилэн наалт үйлдвэрлэх санааг анх гаргажээ. Biel Crystal нь Apple, Samsung, Sony-д мөн дэлгэц нийлүүлдэг. Лам Ваи Ин нь  компанийнхаа ТУЗ-ийг удирддаг бөгөөд нийт хувьцааны 49 хувийг эзэмшдэг.


3. Дениз Коутс
Хөрөнгө: $3,6 тэрбум
Иргэншил: Англи
Эзэмшил компани: Bet365
Тэрбумтан бүсгүйчүүдийн жагсаалтад — 2017: 9
Технологийн салбарын тэрбумтны жагсаалтад – 2017: 69
Нас: 49
Гэр бүлийн байдал: Нөхөр, таван хүүхэдтэй

Англи бүсгүй Дениз Коутс анх Bet365 онлайн бооцоот платформ гаргасан юм. Тэрээр аавынхаа номын сангийн сүлжээнд нягтлан бодогчоор ажиллаж байхдаа онлайн бооцоот  бизнесийн талаар мэдлэгтэй болж 2000 онд bet365.com домэйн нэр худалдаж авчээ.  Түүний онлайн бооцоот сайт нь 45 тэрбум ам.доллараар үнэлэгддэг бөгөөд орлого нь 2 тэрбум. Мөн Английн хамгийн эртний хөлбөмбөгийн мэргэжлийн баг болох Стоук Ситигийн хувьцааг эзэмшдэг. Тэр бол Европ тивийн төлөөлөл болсон цор ганц бүсгүй бөгөөд түүний хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жил 3,8 тэрбумаар үнэлэгдэж байсан бол энэ жил 3,6 тэрбумаар жагсаалтанд орж иржээ.



4. Джуди Фолкнер
Хөрөнгө: $3,4 тэрбум
Иргэншил: АНУ
Эзэмшил компани: Epic
Тэрбумтан бүсгүйчүүдийн жагсаалтад — 2017: 19
Технологийн салбарын тэрбумтны жагсаалтад – 2017: 73
Нас: 74
Гэр бүлийн байдал: Нөхөр, гурван хүүхэдтэй

Жуди Фолкнер 1979 онд АНУ-ын Висконси мужийн нэгэн подвалд эрүүл мэндийн программ хангамж үйлдвэрлэгч Epic компаниа байгуулсан байна. Программ хангамжийн инженер мэргэжилтэй тэрээр эрүүл мэндийн бүртгэлийн программыг анх буй болгосны ачаар өнөөдөр АНУ-ын хүн амын тал хувь нь түүний үйлчлүүлэгч болжээ. Өдгөө 3,4 тэрбумын хөрөнгөтэй Жуди 2015 онд өөрийн хөрөнгийн 99 хувийг хүн төрөлхтөний сайн сайхны төлөө зарцуулна гэж мэдэгдэж байсан юм.


5. Мег Уитман
Хөрөнгө: $ 2,8 тэрбум
Иргэншил: АНУ
Эзэмшил компани: eBay
Тэрбумтан бүсгүйчүүдийн жагсаалтад — 2017: 21
Технологийн салбарын тэрбумтны жагсаалтад – 2017: 89
Нас: 61
Гэр бүлийн байдал: Нөхөр, хоёр хүүхэдтэй

Технологийн салбарын нэгэн тэрбумтан бүсгүй Мег Уитманыг “eBay”-ийн гүйцэтгэх захирал гэдгээр нь тус салбарынхан андахгүй.Тэрээр 10 жилийн турш энэ салбарт ажиллахдаа өөрийн хариуцсан платформын борлуулалтыг 5,7-8 тэрбум ам.долларт хүргэж чадсан юм. 2011онд Hewlett Packard-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тус компаниас  “Hewlett Packard Enterprise”-ийн таслан авч бие даан ажиллуулах болсон юм.
EBay компанийн гүйцэтгэх захирал Мега Уитман нь 2.8 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд нийтдээ 5.7 тэрбум доллараас 8 тэрбум долларыг зарах болсон байна. 2010 онд Калифорнийн захирагчийн сонгуульд өрсөлдөн 140 сая ам.доллар зарлагдсан гэдэг.


6. Ван Лайчунь
Хөрөнгө: $ 2,6 тэрбум
Иргэншил: Хятад
Эзэмшил компани: Luxshare Precision Industry
Тэрбумтан бүсгүйчүүдийн жагсаалтад — 2017: 33
Технологийн салбарын тэрбумтны жагсаалтад – 2017: 93
Нас: 50
Гэр бүлийн байдал: нөхөртэй

Тэрбумтны жагсаалтанд шинээр орж ирсэн хүн бол “Luxshare Precision Industry”-ийн тэргүүн Ван Лайчунь. Тэрээр элекстрон холбогч үйлдвэрлэгч бөгөөд “iPhone”-ийн чихэвч үйлдвэрлэдэг.  Оны эхээр тус компани олон улсын зах зээл дээр хувьцаа гаргаж, Ван Лайчунийн хөрөнгө 2,6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тэрээр электрон холбогч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Hon Hai Precision Industry (Foxconn) компаниас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд тэнд 10 жил ажилласан байна. 1999 онд тус компаниас албан ёсоор гарч 2004 онд өөрийн ахтай хамт “Luxshare”-ийг байгуулсан байна. Одоо тус компанийнхаа дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан