Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
73,545 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно

Хичээлийн шинэ жилийн баярын өдөр нөгөөдөр тохионо. Жил жилийн энэ өдөр Монгол Улс даяар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиуд мөнгөн хонхоо дуугарган шинэ хичээлийн жилээ эхлүүлдэг билээ. Их дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд элсэгчдээ бүртгэж, цэцэрлэгүүд багачуудаа сугалаагаар тодруулаад дууссан. Тиймээс энэ жил хэдэн хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, хэчнээн залуус оюутны ширээний ард сууж, хэд нь ерөнхий боловсролын сургуульд сурах талаарх тоон мэдээллийг хүргэе.

2017-2018 онд ерөнхий боловсролын 798 сургуульд нийт 575,879 суралцагч суралцах аж. Харин нэгдүгээр ангид 73,545 хүүхэд элсэн суралцах бөгөөд өнгөрсөн онтой харьцуулбал хүүхдийн тоо 11300-гаар нэмэгджээ.

Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 1422 цэцэрлэг ажиллах юм байна. Төрийн 877 цэцэрлэгт 209,568, төрийн бус өмчийн 545 цэцэрлэгт 33,864 хүүхэд хамрагдах нь. Энэ жил сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг улсын хэмжээнд 0.6 пунктээр нэмэгдүүлж 81.5 хувьд хүргэсэн учир 252,753 хүүхэд хамрагдахаар болсон нь энэ юм байна. Өмнөх онтой харьцуулбал 9321 хүүхдээр нэмэгдсэн гэсэн үг.

Энэ жил төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллеж шинээр нэмэгдээгүй байна. Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль ажиллах бөгөөд эдгээрт 150000 мянга гаруй оюутан суралцах төлөв бий аж. Их, дээд сургуульд суралцагчдын тоо өнгөрсөн онтой харьцуулахад 7100 орчмоор буурсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан