Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Ширээ сандалгүй, засвар нь дуусаагүй сургуулиуд олон байна

НМХГ 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хангагдсан байдлыг шалгахаар ерөнхий боловсролын 20 сургууль, 55 цэцэрлэгт хяналт шалгалт хийжээ. Сургууль, цэцэрлэгүүдийн бэлтгэл ажил 90 хувьтай байсан хэдий ч багшийн хүрэлцээ хангамж, сургалтын гарын авлага, тоглоом наадгай, хамран сургах хүүхдийн тоо, хамрагдалтын хувь, анги дүүргэлт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургах, элсэлтийн үйл ажиллагаа, дотуур байр, сургалтын орчны эрүүл ахуй, барилга байгууламжийн урсгал их засвар, хүнсний чанар, хүүхдийн үдийн цай зэрэг асуудлыг нь шалгахад нийт 235 зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, 126 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн аваагүй СХД-ийн 228 дугаар цэцэрлэг, 104 сургуулийн өргөтгөлийн барилга, 42 дугаар сургуулийн спорт заалны хана шалны засварын ажил удаашралтай байжээ. Мөн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн өргөтгөлийн байранд хичээлийн ширээ сандал байхгүй, монгол 14 дүгээр сургуулийн хичээлийн байр нь засварын ажил дуусаагүй 133-р сургууль нь барилга нь баригдсан боловч улсын комисс хүлээж аваагүй шалтгааны улмаас 2017 оны 09 дүгээр сарын 10-наас хичээл сургалтын ажил эхлэх боломжтой байгаа аж.
Түүнчлэн 5, 11, 24, 84 дүгээр сургуулиудад бага ангийн эрэгтэй технологийн, математикийн мэргэжлийн багш нар дутмаг байсан гэнэ. Гэхдээ сонгон шалгаруулалт нь зарлагдсан байгаа юм байна.
Мөн шалгалтаар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид Цөм хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор 10, 11 дүгээр ангийн сурах бичгүүд хэвлэгдэж гараагүй агуулгын хүрээнд суралцахуйн удирдамж гаргасныг ашиглаж буй талаар өнөөдөр НМХГ-ынхан хэвлэлийнхэнд мэдээлсэн юм.

0 Сэтгэгдэл