Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хичээлийн шинэ жил эхэллээ

Есдүгээр сарын нэгэн. Энэ өдөр улс орон даяар хичээлийн шинэ жил эхэлж, бүх шатны сургууль, цэцэрлэг үүдээ дэлгэн багш сурган хүмүүжүүлэгчид нь шавь нараа угтан аавда. Зунжингаа эль хуль мэт байсан нийслэл хот, аймаг, сумын төв амь орсон мэт хүн зоны алхаа, машины хөдөлгөөнд дарагдан хаа сайгүй аав ээжийнхээ гараас хөтлөн гартаа цэцэг барьж цүнхээ үүрсэн багачуудын инээд хөөр бялхаж байдаг аа.

2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 798 сургуульд нийт 575 мянга 879 суралцагч суралцах аж. Харин нэгдүгээр ангид 73 мянга 545 хүүхэд элсэн суралцах бөгөөд өнгөрсөн онтой харьцуулбал хүүхдийн тоо 11300-гаар нэмэгджээ.

Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 1422 цэцэрлэг ажиллах юм байна. Төрийн 877 цэцэрлэгт 209,568, төрийн бус өмчийн 545 цэцэрлэгт 33,864 хүүхэд хамрагдах нь. Энэ жил сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг улсын хэмжээнд 0.6 пунктээр нэмэгдүүлж 81.5 хувьд хүргэсэн учир 252,753 хүүхэд хамрагдахаар болсон нь энэ юм байна. Өмнөх онтой харьцуулбал 9321 хүүхдээр нэмэгдсэн гэсэн үг.

Харин улсын хэмжээний 96 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцах  нь  Их, дээд сургуульд суралцагчдын тоо өнгөрсөн онтой харьцуулахад 7100 орчмоор буурсан байна
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан