Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Урагшгүй албатын уршгаар хүүхдүүд хохирсоор л...


Хичээлийн шинэ жил эхлээд хэдхэн хонож байна. Харамсалтай нь, зарим цэцэрлэг, сургуулийн засварын ажил дуусаагүйгээс цоожтой хаалганы цаана үлдэж буй хүүхдүүдийн тоог нэмсээр байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 2-р хороонд байрлах 72 дугаар цэцэрлэгийн дээвэр болон гадна фасадны засварын ажил төлөвлөгөөний дагуу эхлээгүй, үргэлжлэн орсон борооны ус ангиудад нэвтэрсэн зэргээс үүдэн 9 дүгээр сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байна.
Түүгээр ч барахгүй цэцэрлэгийн багш, ажилчид нь дээвэр байхгүй учир хүүхдүүдээ авах боломжгүй, 10 дугаар сараас наашгүй, үйл ажиллагаа хэдийнээс эхлэх нь тодорхойгүй байна гэх тайлбарыг эцэг, эхчүүдэд өгч байгаа аж. Тиймээс эцэг, эхчүүд холбогдох байгууллагуудад үйл ажиллагаа нь эхэлтэл зэргэлдээх цэцэрлэгүүдэд хүүхдүүдээ хамруулах хүсэлт тавихаар зэхэж буй гэнэ.
Мөн тус дүүргийн 144 дүгээр цэцэрлэгийн барилгын ажил удаашралтай явж байгаагаас гадна өргөтгөлийг үндсэн барилгатайгаа холбох хүзүүвчгүй төлөвлөгдсөн, 34 дүгээр сургуулийн хичээлийн байранд төвийн дулааны узелийн өрөөг байрлуулж байгаа нь суралцагч нарын аюулгүй орчинд сурах эрхийг зөрчиж байна гэх мэдээлэл ч байна.
Уг нь, өнгөрсөн долдугаар сарын 17-нд болсон Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын ажлын засвар, өргөтгөлийн ажлуудыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож байсан. Гэвч ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр есдүгээр сарын 5 болчихоод байхад л засварын ажил нь дуусахгүй, сурч боловсрох ёстой хүүхдүүд нь гэртээ цоожлогдсоор л.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан