Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Зүрхний хилэн” кино үзэгчдийн хүлээлт үүсгэж байна

Өнөө цагийн өнгийг тодорхойлж буй залуу жүжигчдээс багаа бүрдүүлсэн “Фантастик” продакшний шинэ бүтээл “Зүрхний хилэн” киноны трэйлэр өнгөрсөн долоо хоногт цацагдсанаас хойш олон мянган үзэгчийн хүлээлтийг үүсгэсэн бүтээлийн нэг болжээ.

 

Тус продакшний албан ёсны фэйсбуук хуудас дээр нийтэлсэн киноны трэйлэрийг өнөөдрийн байдлаар л гэхэд 3520 гаруй хүн шэйр хийж, 6000 мянга гаруй лайк цуглуулж, 200 мянга гаруй үзэлттэй байгаа нь энэ киног хэр их хүн сонирхож байгааг илтгэн харуулж байгаа тоо юм.

Албан ёсны хуудсанд л зөвхөн ийм үзүүлэлт байгаагаас гадна өөр олон хуудсаар ч энэ рекламыг цацсан ба эдгээрийг нийлүүлбэл асар өндөр үзүүлэлт гарах болов уу.

Фантастик продакшний шинэ кинонд Ерөнхийлөгч тэргүүн Х.Баттулгын хөтлөн явуулдаг фэйсбуук ч лайк өгөн залуусыг дэмжин киног дэлгэцнээ гарахыг хүлээж буй нэгэн гэдгээ илтгэн харуулсан байна.


“Маш нууц”, “Миний ах атаман” зэрэг уран бүтээлээрээ хэдийнэ үзэгчдийн хүлээлт үүсгэсэн бүтээл туурвих болсон Фантастик продакшний залуу жүжигчид Монголын кино урлагийн хөгжлийг тодорхойлж буй чадварлаг залуус билээ. Тэдний киноны трэйлэрээс гадна зураг авалтын үеийн камерын ардах бичлэг ч олон нийтийн сүлжээгээр хүмүүсийг байлдан дагуулж байгаа аж.


“Зүрхий хилэн” киног нээлтээ хийхээс өмнө тэсэн ядан хүлээсэн үзэгчид энэ бүтээлийн талаар мөн элдэв таамаг дэвшүүлсэн ярианууд ч их гарч байгаа аж. Жишээ нь уг бүтээлийг “Зүрхний хилэн” романаар хийсэн хэмээн ярьж байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь Фантастик продакшний өөрсдийн зохиосон кино зохиол аж.

Түүнчлэн зарим нэг үзэгч нь халх ястан хэмээн хэт нэг талыг дөвийлгөж ярилаа хэмээн гомдлох ч явдал байгаа аж. Харин кино багийнхан ийм зүйл байхгүйг хэлсэн бөгөөд үзэгч та бүхэн киног нээлтээ хийсний дараа үнэн учрыг ойлгоорой хэмээн тайлбарлажээ.

Ямартаа ч үзэгч олны хүлээлт мөн хэлэлцүүлэг өрнүүлсэн энэ бүтээл есдүгээр сарын 29-нд нээлтээ хийж олон хүний магнайх тэнийлгэх нь ээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан