Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Цалин нэмүүлэх асуудал ҮЭ, Түр хороо хоорондын тэмцэл болж хувирлаа

Ц.Мөнхтуяа:Шар үйлдвэрчин бидэнд хэрэггүй. Би БШУҮЭХ-ноос татгалзаж байна
“Багш нар ажил хаяхаар болж”, “Үгүй хаяхгүй гэсэн” мэдээлэл дунд төөрсөн эцэг, эхчүүдээс илүүтэй багш нар өөрсдөө хэрхэхээ мэдэхгүй, толгой нь эргэж гүйцжээ.
Өчигдөр гэхэд л боловсрол, шинжлэх ухааны салбарынхан энэ сарын 13-наас ажил хаяна, ажил хаялтад ерөнхий боловсролын 650 гаруй сургууль, 850 орчим хүүхдийн цэцэрлэг, шинжлэх ухааны 20 орчим байгууллага, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 30 гаруй сургуулийн нийт 70 мянга орчим ҮЭ-ийн гишүүд нэгдэхээр болсон хэмээн Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг хэвлэлийн хурал хийж, мэдээлсэн. Хугацаагүй ажил хаялтын гол зорилго нь боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардах гэж тайлбарлаж байв.
Гэтэл өнөөдөр Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны зүгээс “Ажил хаялтад оролцох, БШУҮЭ-г дагах асуудал бидэнд байхгүй. Энэ сарын 13-ны ажил хаялтад оролцох талаар байр сууриа огт илэрхийлээгүй. Салбар дундын ажлын хэсгийн хэлэлцээрээс 2017 оны 4-р улиралд 50 хувь нэмэх тал дээр зөвшилцөлд хүрвэл бид ажил хаях шаардлагагүй гэж үзсэн. Асуудлыг ширээний ард суугаад шийдэх гэж байхад ҮЭ ажил хаяна гэж яваад байгааг ойлгохгүй байгаа. Бид ширээний ард сууж бүх байж болох гарц, гаргалгаа болон санал, төсөл өгсөн. Одоо санхүү, эдийн засгийн асуудал дээр нэгдэж чадвал 50 хувийн асуудал шийдэгдэх л үлдэнэ. Тиймээс та бүхэн, бодитой зүйлд ул суурьтай хандана гэдэгт итгэж байна” багш нарт хандан өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Харин багш нарын хувьд ҮЭ-ийг үү, БЦНТХ-г дагах уу гэдэг гацаанд орчихоод яахаа мэдэхгүй төөрөлдөж суугаа нь бичсэн коментуудаас нь бэлхнээ харагдана.
Мөн дээрх мэдээллүүдийг багш нарыг хоёр хувааж, хүчийг нь сулруулах гэсэн оролдлого гэж үзэх нэгэн байхад, зарим нь нэг л шаардлагын төлөө явж буй юм чинь нэгдэж, нийлэх ёстой гэж үзэл бодлоо илэрхийлжээ.
Ямартай ч цалинг нэмүүлнэ гэсэн нэг л зорилгын төлөө явж буй хоёр байгууллагын тэмцэл өнөөдрөөс жинхэнэ утгаараа эхэлж байх шиг байна. Учир нь, БЦНТХ-ны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа өнөөдөр фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Шар үйлдвэрчин бидэнд хэрэггүй. Би БШУҮЭХ-ноос татгалаж байна” гэж бичсэн байна. Энэхүү тэмцэл ҮЭ, Түр хорооны аль нь хууль ёсных вэ гэдгээр цаашид үргэлжлэх төлөвтэй байна.

0 Сэтгэгдэл