Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Роналду “Instagram”-д хуруугаа нэг дараад л 415 мянган ам.доллар халаасалдаг


Алдарт тамирчин Кристиан Роналду зөвхөн хөлбөмбөгийн ногоон талбайгаас доллар халааслаад зогсохгүй, цахим ертөнцөөс олдог орлогоороо оддыг тэргүүлэх болсон байна. Түүний хувьд сурталчилгааны чанартай ганц зураг, нийтлэл “Instagram”-д шургуулаад л 308 мянган фунт буюу 415 мянган ам.доллар халаасалдаг байна. “Goal.com”-ийн мэдээлснээр Роналду одоогоор  нийгмийн сүлжээнээс олдог орлогоороо эрэгтэй оддын тэргүүнд жагсч буй гэнэ. Түүнийг олон нийтийн сүлжээнд 116 сая хүн идэвхтэй дагадаг. 

Харин түүний хамгийн том өрсөлдөгч нь одоогоор Селена Гомес, Ким Кардашьян хоёр аж. Кимын хувьд нэг удаагийн нийтлэлээ 385 мянган фунт буюу 519 мянган ам.доллараар үнэлж байна. Спортын хүрээнд америкийн сагсан бөмбөгч Леброн Жеймс өрсөлдөгч нь. Тэрээр олон нийтийн сүлжээнд сурталчилгааны чанартай нэг нийтлэл оруулахдаа 92 мянган фунт буюу 124 мянган ам.доллар халаасалдаг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан