Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
2018-2019 онд 19 дотуур байр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 517 дотуур байранд 35 мянга гаруй хүүхэд амьдарч байна. БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы Хүүхдийг ивээх сан, Норвегийн тусламжийн байгууллага хамтран анх удаа “Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Үндэсний зөвлөгөөн энэ сарын 4-5-ны өдрүүдэд хоёр өдөр үргэлжлэх бөгөөд
ЕБС-ийн дотуур байрны багш, нийгмийн ажилтан, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 170 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. ЕБС-ийн дотуур байранд 6-18 насны хүүхдүүд жилийн 224-245 хоног буюу есөн сар эцэг эх, гэр бүлээсээ хол амьдардаг. Тиймээс хоёр дахь гэр буюу хүүхдийн хөгжлийн төв болгох зорилтын хүрээнд салбарын яам шинэ төлөвлөлт, стандарт мөрдөхөөр ийнхүү ажиллаж байна.
Үндэсний зөвлөгөөнөөр “Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлого”, “ЕБС-ийн дотуур байрны орчны стандартын төсөл”-ийн саналыг тус тус хэлэлцүүлж, оролцогчдын санал, зөвлөмжийг баримт бичгүүдэд тусгах юм. ЕБС-ийн дотуур байрны хүүхдийн сурч хөгжих таатай орчин бүрдүүлж буй сайн туршлагуудаа солилцож, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, хамтын ажиллагааны хүрээгээ тодорхойлоход анхдугаар чуулганы ач холбогдол оршино.
2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 800 ор бүхий 7 дотуур байр шинээр ашиглалтад оруулсан. Харин 2018-2019 онд 2090 ортой, 19 дотуур байрны барилга тус тус шинээр ашиглалтад шинээр оруулахаар төлөвлөж байна.
Үндэсний зөвлөгөөн энэ сарын 4-5-ны өдрүүдэд хоёр өдөр үргэлжлэх бөгөөд
ЕБС-ийн дотуур байрны багш, нийгмийн ажилтан, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 170 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. ЕБС-ийн дотуур байранд 6-18 насны хүүхдүүд жилийн 224-245 хоног буюу есөн сар эцэг эх, гэр бүлээсээ хол амьдардаг. Тиймээс хоёр дахь гэр буюу хүүхдийн хөгжлийн төв болгох зорилтын хүрээнд салбарын яам шинэ төлөвлөлт, стандарт мөрдөхөөр ийнхүү ажиллаж байна.Үндэсний зөвлөгөөнөөр “Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлого”, “ЕБС-ийн дотуур байрны орчны стандартын төсөл”-ийн саналыг тус тус хэлэлцүүлж, оролцогчдын санал, зөвлөмжийг баримт бичгүүдэд тусгах юм. ЕБС-ийн дотуур байрны хүүхдийн сурч хөгжих таатай орчин бүрдүүлж буй сайн туршлагуудаа солилцож, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, хамтын ажиллагааны хүрээгээ тодорхойлоход анхдугаар чуулганы ач холбогдол оршино.
2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 800 ор бүхий 7 дотуур байр шинээр ашиглалтад оруулсан. Харин 2018-2019 онд 2090 ортой, 19 дотуур байрны барилга тус тус шинээр ашиглалтад шинээр оруулахаар төлөвлөж байна.
0 Сэтгэгдэл

















