Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” зөвлөгөөнөөр багшийн цалин хөлсний шинэчлэлийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор  “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд ерөнхий боловсролын салбарын 36000 багш, ажилтныг төлөөлж нийслэл болон 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах болон бусад ажилтнуудаас бүрдсэн нийт  3400 төлөөлөгч оролцоно. Зөвлөгөөн Улаанбаатар хотод өнөөдрөөс эхэлж, 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Бүсчилсэн хэлбэрээр Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад 1-р сарын 29-нөөс 2-р сарын 3-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана. Зөвлөгөөнөөр “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” гэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд болно.  Мөн ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх явдал юм.

Энэ хүрээнд Ерөнхий боловсролын салбарын эрх зүйн орчин, зарим дүрэм, журмуудыг шинэчлэх төслийг хэлэлцэж, Багшийн цалин хөлсний бодлогын шинэчлэл, ажлын үр дүнгээс хамаарсан урамшууллын тогтолцоо бүрдүүлэн бодит орлогыг нэмэгдүүлэх,  нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, боломжууд, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын бодлого, төлөвлөгөө, суралцагчийн үнэлгээний чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцэж, цаашид боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулахаар төлөвлөж байна. Хүүхдийн хөгжил, хамгаалал, сургуулийн орчны хүчирхийллээс сэргийлэх,  хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ,  бодлогын чиглэлийг хэлэлцэн тодорхойлж, зөвлөмж гаргахаар төлөвлөсөн. Зөвлөгөөнд оролцогчдын  70 хувь нь ЕБС-ийн багш нар, 30 хувь нь удирдах болон бусад ажилтнуудын төлөөллөөс бүрдэж байгаа юм.
Зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцоогүй хот, хөдөөгийн багш нар, удирдах ажилтнууд www.zuvluguun.edu.mn сайтаар дамжин онлайнаар оролцож, боловсролын бодлогод санал бодлоо тусгах боломжтой. “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулснаар Боловсролын тухай хууль болон Бага дунд боловсролын тухай хууль, эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгоход багш, удирдах ажилтны саналыг тусгах боломж бүрдэж байна.

Ерөнхий сайдын ивээл дор БСШУСЯ санаачлан /Ерөнхий зохион байгуулагч/, Монгол улсын боловсролын их сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн,  Нийслэлийн боловсролын газар, Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Урлагийн газруудтай хамтран зохион байгуулж байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан