Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Гурван ээлжээр хичээллэдэг байсан 104 дүгээр сургууль хоёр ээлжинд шилжлээ

СХД-ийн 25-р хороо буюу Зүүн салаанд байрлах 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын нээлт болжээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг болон бусад албаны хүмүүс оролцсон байна.
Анх 2006 онд тус сургуулийн барилгыг Японы “Жайка” олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар 720 хүүхдийн хүчин чадалтайгаар барьж байсан аж. Ашиглалтанд орсноос хойш 2008 оноос эхлэн 3 ээлжээр хичээллэж байжээ. Тэгвэл өнөөдөр 640 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байр ашиглалтад орсноор тус сургууль гурван ээлжээс хоёр ээлжинд шилжсэн байна. Өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2015 оноос эхлэн барьж, 2016 онд ашиглалтанд орохоор төлөвлөсөн байсан ч санхүүгийн хүндрэлийн улмаас царцан, улмаар 2017 онд үлдэгдэл төсөв батлагдан, энэ онд бүрэн ашиглалтад орсон нь энэ юм байна. Барилгын гүйцэтгэгчээр “Фүжи-Алтай” ХХК ажиллажээ.

0 Сэтгэгдэл