Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
3 дугаар цэцэрлэгийг буулгаж оронд нь эко цэцэрлэг барих нь

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт НҮБ-ын Хүүхдийн Сангийн ‘’Хүүхдэд ээлтэй орон нутаг-Хүүхдэд ээлтэй дүүрэг’’ хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа  билээ. Тэгвэл өнөөдөр тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдээ танилцуулж, төлөвлөгөө боловсруулах уузалт, хурал боллоо.
Уг хуралд Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, НҮБ-ын ‘’Хүүхдэд ээлтэй-Орон нутаг’’ хөтөлбөрийн зөвлөх Б.Зоя, Бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн С.Өлзийсайхан болон албаны бусад мэргэжилтэн, албан хаагчид оролцлоо.
Тус уулзалтаар ‘’Зорилтот орон нутгийн боловсролын байгууллагууд нь сургууль, цэцэрлэг, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үндэсний стандарт, шаардлагыг хэрэгжүүлэх чадавх нэмэгдсэн байна’’ зорилтын хүрээнд хийгдэх 8, 122 дугаар цэцэрлэгийн усан хангамж, дулааны асуудлыг шийдвэрлэх мөн 17 дугаар хороонд шинээр баригдах цэцэрлэг болон 3 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж дулааны алдалгүй эко цэцэрлэг барих төслийг танилцуулж, ажлын төлөвлөгөө боловсруулав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан