Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хөрөнгө мөнгөний хохирол амсахгүй байхыг анхааруулав

Турк дахь Монгол оюутны холбооноос нэгэн сэрэмжлүүлэг гаргажээ. Үүндээ “Турк улсын Засгийн газрын доктор болон магистрын тэтгэлгийн бүртгэл эхэлсэн байгаатай холбогдуулан, тэтгэлэгт тэнцүүлнэ, бүртгэл хийнэ гэх мэт ашгийн төлөө хувь хүн албан байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа тул та бүхэн эдгээр хүмүүст хандаж хөрөнгө мөнгөний хохирол амсахгүй байхыг анхааруулж байна.
Турк улсын засгийн газрын тэтгэлэг нь ямар ч үнэ төлбөргүй онлайн хэлбэрээр (хаягаар) хувь хүн өөрийн материалаа бүрдүүлж явуулдаг бөгөөд тэнцэх магадлал ч өндөр байдаг.
Ямар ч орны Засгийн газрын тэтгэлэгт аль нэг албан байгууллага, хувь хүн хөндлөнгөөс оролцож хүн тэнцүүлэх боломжгүй, зөвхөн тухайн улсын Засгийн газраас томилсон бусдаас хараат бус ажлын хэсэг л бүртгүүлэгчийн анкетыг нягтлан үзэж дүн оноо, амжилт, шагнал урамшуулал, нийгмийн идэвхи гэх мэт олон шалгууруудыг харгалзан эцсийн хариуг гаргадаг болно.
Турк улсын Засгийн газрын тэтгэлэгт бүртгүүлэх сонирхолтой хүмүүс манай холбооны албан ёсны цахим хаягаар хандаж мөн холбооны байранд хүрэлцэн ирж, үнэ төлбөргүй мэдээлэл авах, бүртгүүлэх бүрэн боломжтой!!” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан