Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
2021 онд Монгол улс ОУ-ын суралцагчдын үнэлгээний PISA шалгалтад орно

Суурь буюу албан боловсрол нь тухайн улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж буй эсэхийг OECD ба Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас 3 жил тутам 15 настнуудыг хамруулан шалгадаг аж. Энэхүү шалгалтыг Финланд, Сингапур, Шанхай, Канад, Япон, Солонгос, Вьетнам зэрэг улс орнууд тэргүүлдэг байна.
Энэхүү томоохон судалгаанд оролцож, Монгол Улсын боловсрол дэлхийд хаана явааг тодорхойлох бэлтгэл ажил болгож, НИТХ, Нийгмийн хөгжлийн хорооны урилгаар ХБНГУ-ын Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал, Подстам Их сургуулийн доктор профессор Бернд Майер манай улсад айчлаад буцлаа.
Айлчлалын хүрээнд ноён Бернд Майер НИТХ-ын дарга С.Амарсайхан, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, НЗД-ын орлогч Ш.Анхмаа, НБГ-ын дарга Ж.Гантулга, МУБИС-ийн захирал Б.Мандах нартай уулзаж санал солилцсон байна.
Айлчлалын гол зорилго нь 2021 онд Монгол Улсын оролцох Олон улсын PISA шалгалтын талаарх мэдээллийг ЕБС-ийн 3000 багш нарт өгч, олон улсын сургалтын чиглэл, хандлага, сургалтын шинэ технологи болох даалгаврын соёлын талаар лекц унших зорилготой байжээ.
"Монгол Улс богино хугацаанд сургалтын арга зүй технологийг сайжруулж, багшийн мэргэжлээ дээшлүүлснээр тус шалгалтад ОУ-ын дунджаас дээгүүр оролцох боломжтой. Учир нь, Монголын ард түмэн боловсролыг үнэт зүйл гэж үздэг, багш нар нь суралцах, хөгжих их хүсэл эрмэлзэлтэй байгааг харлаа" гэж профессор Бернд Майер хэлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан