Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Ховд аймагт орон нутгийн их дээд сургуулиуд чуулж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам энэ хичээлийн жилийг “Багшийн хөгжлийн жил” болгон зарласан. Тиймээс хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулж ирсэн орон нутгийн их, дээд сургуулиудын онол практикийн эрдэм шинжилгээний хурлыг “Дээд боловсролын шинэчлэл-багшийн хөгжил” сэдвийн хүрээнд хийж байна.
Дээд боловсролын салбарт сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн их, дээд сургуулиудад тулгамдсан асуудал, ололт амжилт, хүндрэл бэрхшээлээ харилцан ярилцах, туршлага солилцох зорилготой уг VI хурал Ховд аймагт болж байна.
Ховд их сургууль 30 жилийн ойдоо зориулан 2008 онд анх санаачлан баруун бүсийн цөөхөн их, дээд сургуулиудын төлөөлөл оролцож байсан энэ хурал Монгол улсын бусад бүс нутаг дахь их, дээд сургуулиудаар хүрээгээ тэлж, хэлэлцэх асуудал нь улам өргөн хүрээтэй болж байна.
Хуралд уламжлал ёсоор Дорнод их сургууль, Дорноговь аймгийн АШУҮИС, Дархан-Уул аймгийн АШУҮИС, Дархан-Уул аймгийн ХААИС, ШУТИС, “Мандах” их сургуулийн салбар сургууль, Орхон аймгийн МУИС салбар сургууль, Орхон аймгийн ШУТИС салбар сургууль, Архангай аймгийн МУБИС, Говь-Алтайн АШУҮИС, Увс аймгийн Хөдөлмөр, нийгмийн харилцааны салбар сургууль, Ховд их сургууль буюу орон нутгийн 12 сургуулийн эрдэмтэн, судлаач, профессор, багш нар 56 хүн оролцож байна. Түүнчлэн БСШУСЯ болон Азийн хөгжлийн банк, “Дээд боловсролын шинэчлэлийн” төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтнүүд, олон улсын болон дотоодын зөвлөхүүд, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн мэргэжилтнүүд, БМДИ, МИДСК хүрэлцэн ирж эрдэм шинжилгээний хурал, сургалтыг зохион байгуулж байна.
Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч хэлсэн үгэндээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, ачааны хүндийг үүрч буй хөдөө, орон нутгийн их дээд сургуулиудын багш, удирдлагууд цуглаж, дээд боловсролын хөгжлийн асуудал, шинэчлэлийн сэдвээр ярилцаж, асуудал, бэрхшээлээ хуваалцан, туршлага солилцож байгаа явдалд өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийлээд Монгол орны ирээдүй болсон хүүхэд залуусын хөгжил, боловсролын түвшин багшийн хөгжил болоод ёс зүйгээс ихээхэн хамаарах учраас багшийн хөгжилдөө анхаарч ажиллахыг хуралд оролцогчдоос хүслээ.

0 Сэтгэгдэл