Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
МоМо төслийн судалгааны үр дүн, инноваци, ноу-хауг нутагшуулахаар санал солилцов

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ХБНГУ-ын Боловсрол, судалгааны яамны нөөц, тогтвортой хөгжлийн хэлтсийн дарга Кристиан Алеке тэргүүтэй албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, салбарын сайд ХБНГУ-ын Боловсрол, судалгааны яамны Нөөц, тогтвортой хөгжлийн хэлтэс, Зүүн европ, Орос, төв Азийн хамтын ажиллагааны хэлтэс, Усны нөөцийн нэгдсэн менежмент МоМо төслийн хамт олонтой хамтран ажиллаж, харилцан санал солилцож буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ. Улмаар Монгол-Герман улсын хооронд боловсрол, шинжлэх ухааны олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюуны хөрөнгө оруулалтыг бий болгох, шинжлэх ухаан, бизнесийн салбарт харилцан байр сууриа хадгалах, олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх, усны нөөц, уул уурхайн салбарт төсөл хэрэгжүүлэх, инженер бэлтгэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мөн илэрхийллээ.
Харин ХБНГУ-ын Боловсрол, судалгааны яамны нөөц, тогтвортой хөгжлийн хэлтсийн дарга Кристиан Алеке “Монгол Улсад усны нөөцийн менежментийн чиглэлээр цаашид хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрийг тодорхойлох, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, МоМо төслийн судалгааны үр дүнг нутагшуулахаар шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд БСШУСЯ-тай хамтран ажиллаж, энэ талаар санал солилцож байгаадаа баяртай байна” гэв.
Улмаар Германы талын төлөөлөгчид 2006 оноос Монголд хэрэгжүүлж буй төслийнхөө талаар товч танилцуулав. ХБНГУ-ын Боловсрол, судалгааны яамны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Монгол-Германы хамтарсан “Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмент: Загвар бүс нутаг Монгол (УННМ-MoMo)” эрдэм шинжилгээ, судалгааны төсөл нь Төв Азийн хэмжээнд усны өнөөгийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, бүс нутгийн усны нөөцийг хамгаалах, нэгдсэн-тогтвортой менежментийг боловсруулах чиглэлд ажилласан байна. Төслийн үр дүнд олон талт судалгаа, сорилт туршилтын үр дүн гараад байгаа аж. Цаашид Монгол Улсын усны салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, менежментийг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой байгааг төлөөлөгчид уулзалтын үеэр хөндсөн юм.
Түүнчлэн хоёр орны шинжлэх ухааны технологи инноваци, усны салбарын хөгжлийн цаашдын чиг хандлага, хоёр байгууллагын хамтын ажиллагаа, цаашид өөр олон чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар талууд харилцан санал солилцов. Мөн эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, боловсон хүчний чадавхийг хөгжүүлэх, усны нөөцийн нэгдсэн менежмент МоМо төслийн судалгааны үр дүн, инноваци, ноу-хауг нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааг дэмжих зэрэг асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл