Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Нэг бүс, нэг зам” олон улсын арга хэмжээнд нийслэлийн сурагчид оролцов

“Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд “Гар гараасаа атгая” сэдэвт олон улсын арга хэмжээ БНХАУ-д зохион байгуулагдлаа. Бээжин, Сиан, Ханжоу, Сүжоу, Фүжоу, Жухай, Гуанжоу хотуудад явагдсан уг арга хэмжээнд Хятад, Монгол, Камбож, Вьетнам, Лаос, Мьянмар, Тайланд зэрэг 7 улсын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид оролцов. “Нэг бүс, нэг зам” буюу Шинэ торгоны зам санаачилгыг БНХАУ-ын дарга Си Жиньпин 2013 онд дэвшүүлсэн билээ. Санаачилгын гол зорилго нь одоогоос 2000 гаруй жилийн тэртээ Ази болон Европ тивийг холбож байсан худалдааны замын маршрутаар Евро-Азийг холбосон эдийн засаг, санхүүгийн бүс байгуулах төсөл юм.

БНХАУ-ын “Буяны нийгэмлэг”-ээс зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Б.Ирмүүн-Оргил, Ч.Хулан, Г.Энхмаа, Б.Төр-Эрдэнэ нар оролцсон юм. Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Гар гараасаа атгая” сэдэвт гар зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн нийслэлийн 114 дүгээр сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Б.Ирмүүн-Оргилын зурсан зураг энэ удаад ч шилдгээр шалгарсан.

Уг арга хэмжээнд оролцсон хүүхэд багачууд БНХАУ-ын “Цагаан хэрэм”, “Хааны ордон” музей, “Тянь Ань Мин”-ий талбай, дэлхийн 8 гайхамшгийн нэг болох  “Терракотта” цэргийн музей, “Баруун нуур”, Хонконг-Жухай-Макаог холбосон далай дээрх гүүр зэрэг олон түүхт дурсгалт газруудад зочилж, Хятадын эдийн засгийн хөгжил, өндөр технологийн хурдацтай танилцав. Дашрамд дурдахад, Хонконг-Жухай-Макаог холбосон гүүр нь нийт 55 км-ын урттай бөгөөд инженерийн гайхамшиг, технологийн дэвшлийг харуулсан дэлхийн хамгийн том гүүр бөгөөд 72 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар бүтсэн байна.

БНХАУ-ын дунд сургуулиудаар зочилсон төлөөлөгч хүүхдүүд маань үе тэнгийн найз нартайгаа хамтран зураг зурж, гар урлалын бүтээл хийж, урлагийн тоглолт үзүүлж, найрамдлын мод тарьж, өөр өөрсдийн түүх соёл, ёс заншлаас харилцан суралцаж явлаа. Түүнчлэн “Миний эх орон, миний мөрөөдөл” сэдэвт олон улсын форумд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг урилгаар оролцож, нийслэлийн “Дойче шүле” сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Ч.Хулан илтгэл тавьж, эх орныхоо талаар танилцуулга хийж, өөрийн хүсэл мөрөөдлөө хүүхдүүдтэй хуваалцсан.

“Нэг бүс, нэг зам” олон улсын арга хэмжээ цаашид бүс нутгийн хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлж, сэдэв агуулга ч өргөжих юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан