Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“МОНГОЛ-ТУРК” СУРГУУЛИЙН ТОГООЧ НАРЫГ АЖЛААС НЬ ХАЛАХ ХҮРТЭЛХ АРГА ХЭМЖЭЭ АВНА ГЭЖЭЭ
Энэ сарын 01-нд Орхон аймаг дахь Турк сургуулийн сурагчид хоолны хордлогод орж БОЭТ-ийн Халдвартын тасагт хүргэгдсэн хэрэг гарсан. Нийт 40 гаруй хүн хордлогын байдалтайгаар эмчилгээ хийлгэж байгаа аж. Урьдчилсан байдлаар пирошки, будаатай хуурганд хордсон гэх дүгнэлт гарчээ.
Энэ сарын 01-нд Орхон аймаг дахь Турк сургуулийн сурагчид хоолны хордлогод орж БОЭТ-ийн Халдвартын тасагт хүргэгдсэн хэрэг гарсан. Нийт 40 гаруй хүн хордлогын байдалтайгаар эмчилгээ хийлгэж байгаа аж. Урьдчилсан байдлаар пирошки, будаатай хуурганд хордсон гэх дүгнэлт гарчээ.Хэвтэн эмчлүүлэгчдийн өтгөнөөс гарсан гэх “shingelii flexneri” нян болон бусад шаардлагатай хяналт, шинжилгээг хийж байгаа бөгөөд нарийн шинжилгээний хариу гараагүй байгаа аж. Өнөөдөр өглөөний байдлаар Орхон аймгийн засаг даргын тамгын газрын шуурхай хуралдаанаар хариуцлага алдсан сургуулийн тогооч нарыг ажлаас халах хүртэлх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.
Хэрэг явдлыг тодруулбал, анх зургадугаар сарын 1-ний 14:00 цагийн үед 10 хүүхэд хоолны хордлого гэсэн оноштойгоор хэвтсэн нь 23 болон нэмэгдэж, 2-нд 13, 3-нд есөн хүүхэд нэмж хэвтсэн бөгөөд нийт 40 хүн эмчлүүлжээ. Эрүүл мэндийн газраас мэдээлснээр, хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийж эхэлсэн.
Одоогоор биеийн байдал нь хүндэвтэр, анхаарал татахуйц, суулгалт ихтэй нэг том хүн, 12 хүүхэд байгаа тухай мэдээллэсэн юм. Тавдугаар сарын 30, 31-нд 6-12 дугаар ангийн дээрх сурагчид сургууль дээрээ үдийн хоолоо идсэн байна. Үдийн хоолонд өндөгтэй кембаб, пирошки, тарвас, гуляш, будаа, гоймонтой шөл, төмсний хучмал, жимсний салат өгчээ.
Хоол идсэний дараа хүүхдүүдийн гэдэс базалж, гүйлгэх, улмаар 38.5-40 хэм хүртэл өндөр халуурч, цустай гүйлгэх, зүрх дэлсэх зэрэг зовиур илэрсэн аж. Эхний байдлаар 150 гаруй хүүхэд үдийн хоолоо идсэн. Тэрнээс 50 гаруй хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илрээд шинжилгээ хийлгэсэн байгаа. Одоогоор аймгийн эмнэлэгт долоон хүүхэд, ХӨСҮТ-д гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Нийт 58 хүнээс шулуун гэдэсний арчдасаас шинжилгээ авахад урьдчилсан байдлаар 21 хүнээс гэдэсний цусан суулга бактери гарсан. Идсэн хоол унд нь бохирдсон байсан байх. Хүүхдүүд тарвас, кембаб, пирошки гурваас хордлого авсан байх магадлал өндөртөй байгаа юм.
Эх сурвалж: erdenetinfo.mn
0 Сэтгэгдэл




















