"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ЭЕШ ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛСЭН ХҮҮХДҮҮДИЙН ХОЁР ХУВЬ НЬ ШАЛГАЛТ ӨГЧ ЧАДААГҮЙ


Химийн хичээлийн Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) зургадугаар сарын 20-нд болсон. Уг шалгалтаас хоцорсон гэх 20 сурагчийн өргөдөл Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-д ирээд байгаа. Сурагчид хоцорсон шалтгаанаа БҮТ-ийн сайтад байршуулсан ЭЕШ-ын хуваарь өөрчлөгдсөн байна гэж тайлбарлаж байгаа юм. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар БҮТ-ийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.
-ЭЕШ-ын хуваарь танай сайтад анх байршихад химийн шалгалтын хуваарь өөр байсан гэж байна. Ийм байх боломжтой юу. Улсын хэмжээнд химийн шалгалтаас хэдэн сурагч хоцроод байна вэ?
-Манай төв ЭЕШ-ын хуваарийг дөрөвдүгээр сарын 11-нд өөрийн сайтад байршуулсан. Үүнээс хойш хуваарьт ямар нэгэн өөрчлөлт огт оруулаагүй. Хуваарийн дагуу зургадугаар сарын 20-ны 09.00 цагт химийн шалгалт авсан. Улсын хэмжээнд химийн шалгалтаас хоцорсон гэх 20 орчим хүүхдийн өргөдөл манайд ирсэн. Химийн шалгалт өгөхөөр 8000 орчим хүүхэд бүртгүүлсэн байснаас 20 сурагчаас бусад нь шалгалтаа өгсөн. Шалгалтын хуваарь гарсны дараа хэвлэлүүд уг хуваарийн талаар мэдээлсэн байдаг. Тэндээс хараад шалгалтын хуваарь өөрчлөгдөөгүйг бататгах боломжтой.
-Өргөдөл гаргасан сурагчид шалгалтын хуваарь өөрчлөгдсөн байх магадлалтай зураг ч юм уу, баримт үзүүлсэн үү?
-Тиймэрхүү зүйл үзүүлж байсан. Түүн дээр цаг нь өөр байсан. Гэхдээ манайхаас тийм зүйл гаргаагүй. Өөр газраас буруу мэдээлэл авсан байж магадгүй.
-Яармагийн гүүрэн дээр гарсан ослоос үүдэн 52 дугаар сургуулийн нэг сурагч шалгалтаас хоцорсон гэсэн. Ийм шалтгаанаар шалгалтаас хэдэн сурагч хоцорсон бэ?
-Осол гардаг өдөр тэр чиглэлд явсан нэг сурагч шалгалтаас хоцорсон. Гэхдээ хоцорсон шалтгаан нь ослоос болсон нь яг тодорхой болоогүй байгаа.
-Буруу мэдээлэлд хууртсанаас, осол гэмтлийн улмаас шалгалтаас хоцорсон бол ЭЕШ-ыг дахиж авах боломжтой юу?
-Журмын дагуу шалгуулагч ЭЕШ-ын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх ёстой. Мөн одоогоор мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгийн дагуу ЭЕШ-ыг жилд нэг л удаа зохион байгуулдаг. Тиймээс ямар ч шалтгаантай байсан ЭЕШ-ыг дахин авах боломжгүй.
-Улсын хэмжээнд хэчнээн сурагч ЭЕШ-аас хоцорсон бэ?
-Энэ жил ЭЕШ өгөхөөр 43846 хүүхэд бүртгүүлсний 98 хувь нь шалгалтаа өгсөн байна. Хоцорсон болон өөр ямар нэгэн шалтгаанаар үлдсэн хоёр хувь нь шалгалтаа өгч чадаагүй.
Р.РЕНЧИНДУЛАМ
0 Сэтгэгдэл























