Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Бага ангийн сурагчдад зориулсан ”Үдийн цай” хөтөлбөр ”Үдийн хоол” болно

Манай улсад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй юм. Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй билээ. Одоогоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу I-V ангийн нэг сурагчид  600 төгрөгт багтаан үдийн цай өгч байгаа.
"Үдийн цай" хөтөлбөр эхнээсээ л асуудал дагуулсаар ирсэн. Тухайлбал,хүүхэд хордсон, амт муу, чанаргүй бүтээгдэхүүн өгсөн гэдэг асуудал гарч байсан билээ.
 Сурагчдын түгээмэл хэрэглэдэг 24 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 10-т нь сахарын орц их хэмжээтэй байсныг судалгаагаар тогтоосон. мөн ихэвчлэн   төрөл бүрийн хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Жишээ нь  хэрэглэдгээс шинжилгээнд хамрагдсан ундаа жүүсний 20 дээжийн 15-д нь 12 төрлийн хүнсний будагч бодис байгаа нь илэрсэн.
Сурагчид өдрийн 1/3-ийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хэдий ч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү байна. Энэ нь  шаардлагатай шим тэжээлийг нөхөж чадахгүй байгаа үзүүлэлт аж.

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2016-2017 онд зохион байгуулсан судалгаагаар 6–11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай нь байжээ. Мөн эрүүл бус хүнсний хэрэглээ нэлээд түгээмэл,  10 хүүхэд тутмын 8 орчим нь чихэрлэг ундаа болон шарж болгосон хоол хүнс хэрэглэдэг болохыг тогтоожээ.
Нөгөө талаар сургуулийн цайны газрууд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байгаа аж. Мөн дунд сургуулиуд үдийн цайны мөнгөнөөс хэмнэлт гарган өөр зориулалтаар зарцуулдаг, сургуулийн гал тогоог бусдад түрээсээр ашиглуулдаг гэх мэт зүй бус харилцаа үүссэн төдийгүй нэгэн төрлийн бизнес болон цэцэглэж байгаа нь холбогдох судалгаагаар гарсан байдаг.
УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.Энэ хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дэмжиж нэгдсэн чуулганаар оруулахаар боллоо. Уг хуульт батлагдсанаар  "Үдийн цай" хөтөлбөр "Үдийн хоол" болох юм.
Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын ирц сайжран, сурлагад ахиц гарч, хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдэд ажлын байр нэмэгдэнэ хэмээн хууль санаачлагчид үзэж байна.
0 Сэтгэгдэл
***** мөнхөөгийн тухай ном хэзээ худалдаанд гарах юм бэ сураг байна уу хүмүүсээ
Хамгийн их уншсан