Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Номын сангийн алсын хараа”-гийн тайланг ирэх сард танилцуулна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Үндэсний номын сан хамтран Олон улсын номын сангийн холбооны удирдамжаар "Номын сангийн алсын хараа" хэлэлцүүлгийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Дэлхийн номын сангийн салбарын бэрхшээл хийгээд боломжуудыг судлан таних зорилготой тус хэлэлцүүлэгт дэлхийн 190 орны 31 мянга гаруй номын санч дуу хоолойгоо нэгтгэжээ. “Номын сангийн алсын хараа” хэлэлцүүлгийг 2017 оны 08-09 сард Монголд зохион байгуулж нийслэл хот болон орон нутгийн номын санчдын саналыг олон улсад хүргэсэн байдаг. Харин энэ удаагийн хэлэлцүүлэгт нийслэл хот, 21 аймгийн бүх төрлийн номын сангийн 100 гаруй төлөөлөгч оролцож, номын сангийн салбарын үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөөг хэлэлцжээ. Номын сангийн хүний нөөц, шинэлэг үйлчилгээ, сан хөмрөгийн бодлого, олон улсын тэргүүн туршлага зэрэг асуудал, шийдлүүдийг багтаасан тус хэлэлцүүлгийн тайланг ирэх 10 сард танилцуулах юм байна.

0 Сэтгэгдэл