Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээллээс хамгаалахад бүх нийтийн оролцоо чухал

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт НҮБ-ын Хүүдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, УИХ-ын Цахим бодлогын түр хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Харилцаа холбооны Зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдорж нар оролцсон. Хэлэлцүүлгийн гол зорилго нь дээрх асуудлаар салбар дундын болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон хөндөж байгаа юм. Хэлэлцүүлгээр дэлхий дахин, бүс нутаг, улс орны түвшинд  хүүхдийг цахим орчинд хамгаалах асуудлаар мэдээлэл, харилцаа, технологийн салбарын холбогдох хууль тогтоомж, бодлого хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилт, интернетийн салбарын техник, технологийн асуудлууд, санал, гомдлыг шийдвэрлэх байдал зэрэг сэдвийн хүрээнд явагдаж, салбарын хүмүүс өөрсдийн байр суурь санаа бодлыг илэрхийлсэн юм.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун хэлэхдээ “Хүүхдийн тусламжийн утас 108 төвд ирсэн дуудлаганаас үзэхэд цахим орчинд хүүхдийн эрх 5 төрөлд зөрчигдөж байна. 2017 онд цахим орчинд эрх нь зөрчигдөж байгаа талаар 237 дуудлага ирсэн. Садар самуун бичлэг шууд хүүхдэд хүрдэг, хувийн чат болон бусад хэрэгслээр сүрдүүлэх, дарамтлах зэргээр цахим орчинд хүүхдийн эрх их зөрчигдөж байна. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэхэд орчин үеийн техник технологитой хөл нийлүүлэн алхах нь чухал. Шүүлтүүрийн программыг үйл ажиллагаандаа хэрхэн, яаж нэвтрүүлэх тал дээр судалгаа хийгдэж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан