Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Багш нарын баярын өдрийг ингэж тэмдэглэнэ

НҮБ 1994 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон зарласнаас хойш 24, Монголын багш нарын өдрийг 52 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам “Сайн багшаас сайн шавь төрнө” гэсэн үзэл баримтлалынхаа дагуу 2018-2019 оны хичээлийн жилийг Багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Жилийн хүрээнд болон багш нарын өдрийг угтан өнгөрсөн сарын 05-наас энэ сарын 05-ны өдрийг хүртэл “Багшийн хөгжил-2018” аяныг орон даяар өрнүүлж буй билээ.

Энэ удаагийн багш нарын баярыг зүгээр л нэг ёслолын арга хэмжээ төдий биш нийгэмд багшийг дэмжих сэтгэл зүйг бий болгох агуулгын дор тэмдэглэх гэж байна. Тиймдээ ч өнөөгийн багш нарын амьдралыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны “БАГШ” киног бүтээж, Монголын болон олон улсын багш нарын өдөр олны хүртээл болгохоор зэхжээ. Түүгээр ч зогсохгүй цэцэрлэгийн багш нарын өдөр тутмын үйл ажиллагааг харуулсан баримтат кино болон  багшийн  үнэ цэнийг мэдрүүлсэн нийтлэлүүдийг олон нийтэд хүргэсээр байгаа.

Хүүхэд, багачууд маань Олон улсын олимпиадуудад амжилттай оролцож, Оюун ухаан, ой тогтоолтоор дэлхийн дээд рекорд тогтоож Геннисийн номд бүртгэгдсэн амжилтууд нь багшийн ажлын үр шим учраас багшаа алдаршуулах уламжлалт арга хэмжээг ч энэ жилийн багш нарын өдрөөр зохион байгуулах нь. Тухайлбал, Улсын тэргүүний сургууль, боловсролын гол түнш болох төрийн бус байгууллага, онцгой амжилт гаргасан багш нараа энэ өдөр шагнаж урамшуулах аж.

3 Сэтгэгдэл
Айдана
Дэлхийн түвшинд сэтгэх чадвараараа гайхагдсан сурагчдын багш нар үнэхээр гайхалтай гавьяатай хүмүүс тэдгээр багш нарыг шагнаж урамшуулах нь зүйтэй болов уу ? Багшийн нөр их цаг наргүй хөдөлмөрийг харуулсан үнэн бодит баримтат кино хийсэн байгаасай . Тэгж гэмээ нь баярлаж талархья та бүхэнд
Олон улсын хэмжээнд сэтгэх чадвараа гайхуулсан сурагчдын багш нар бол үнэхээр гайхалтай гавьяатай хүмүүс тэдний хөдөлмөрийг зөв үнэлэх нь зүйтэй гэж бодож байна . Багшийн нөр их цаг наргүй ажиллаж амьдарч ирсэн хөдөлмөрийг үнэн зөвөөр харуулсан баримтат кино байгаасай гэж хүснэм . Ахмад багш Л. Бадамцэцэг
Хамгийн их уншсан