Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ТУРК СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ВЭЙСЭЛ АКЧАЙ МОНГОЛ УЛСАД ЦАГААЧЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

 

 

Монгол-Туркийн хамтарсан "Улаанбаатар Эмпати" сургуулийн захирал, Турк улсын иргэн Вэйсел Акчайг өнгөрсөн долдугаар сард өөрийнх нь улсаас хүч хэрэглэн хулгайлахыг завдсан хэргийг нууцын зэрэглэлд шалгаж буй.

Тэгвэл энэхүү хэргийн дараа тэрбээр Монголд цагаачлах хүсэлт гаргажээ. Өдгөө 19 гаруй жил Монголд оршин сууж байгаа Вэйсел Акчай үлдсэн насандаа бүр оршин сууж, эндэхийн иргэншилтэй болох хүсэлтээ албан бичгээр өгсөн байна.

Одоогоор тэрбээр манай улсын гэрч, хохирогчийг хамгаалах газрын бүрэн хамгаалалтад байгаа аж. Турк улсаас түүнийг татан авах хүсэлтэй байгаагаа удаа дараа холбогдох албаныханд хүргүүлсэн байна.

Харин түүнийг албан хүчээр хулгайлах гэж байсан гэсэн мэдээлэл нь өрөөсгөл болохыг эх сурвалж мэдээлэв. Тухайн өдөр Монгол Улсын Гадаад яамны хоёр ажилтан болон Турк улсын гадаад хэргийн яамны хоёр ажилтан гэрийнх нь гадна очиж машинд суухыг хүссэн. Энэ үеэр хулгайлах гэж байна гэсэн мэдээлэл авсан манай улсын цагдаагийн байгууллагийнхан болон ТЕГ, ЭЦГ-ийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж түүнийг авч үлдсэн юм.

Түүнийг манай улсын хуулиар ямар нэгэн хэрэгт татах үндэслэл байхгүй тул түр хугацаагаар саатуулаад сулласан байдаг. Харин одоо хохирогч гэж үзэн хамгаалалтад байлгаж байгаа ажээ

1 Сэтгэгдэл
Хулгайлах л гэж бсан бн лээ. Яагаад тийм биш бсан гэж бичив?!
Хамгийн их уншсан