Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хүүхэд гэр бүлд зориулсан хөгжлийн харандаа экспо боллоо

Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан 4 дэх жилдээ “Хөгжлийн харандаа экспо” 2018 оны 10 сарын 27, 28 өдрүүдэд Зайсан хилл цогцолборт зохион байгууллаа.

Экспод Хүүхэд, гэр бүлд чиглэн ажилладаг 50 гаруй байгууллага оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулснаас гадна олон талын мэдээллийг нэг дороос авч, бүтээгдэхүүн үйлчилгээндээ хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэн, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлж, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан олон олон сонирхолтой хөтөлбөрүүдийг зохион байгууллаа.

Үзэсгэлэнгийн дундуур олон хөтөлбөрт үйл ажиллагаа зохион байгуулагдаж хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа боллоо. Энэ жилийн онцлог нь хүүхэд гэр бүлд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг хамгийн өвөрмөц болон онцлох байгууллагууд оролцсон. Экспо жил бүр хүрээгээ тэлэн илүү олон хүнд хүрч байгаа бөгөөд энэ жил 12,000 гаруй хүнд хүрсэн өвөрмөц арга хэмжээ болж өндөрлөсөн. Оролцогч байгууллагууд цаашдаа хүүхдийн хөгжлийн чиглэлд олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ажиллахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан