Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ц.Цогзолмаа: Ирэх долоо хоногийн УИХ-ын хуралдаанаар сурагчдын II улирлын амралтыг сунгах эсэхийг шийднэ

ЕБС-ийн сурагчдын өвлийн амралтыг сунгаж 12 дугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 15-ныг хүртэл буюу ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлж хоёр сар амраах тухай асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ, “ЭМЯ, БСШУСЯ хамтран өвлийн ид ачаалал, агаарын бохирдол ихтэй үеэр сурагчдын амралтыг хэрхэн зохицуулах талаар санал боловсруулж байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал эцэслэн шийдвэр нь гарч, олон нийтэд нээлттэй байдлаар шийдэгдэнэ. Гэхдээ нэг зүйлийг тэмдэглэж хэлэхийг хүсч байна. Хүүхдүүдийг ханиад томуунаас сэргийлэх нь чухал боловч нөгөө талаар Монгол Улсад хэрэглэгдэж ирсэн хичээлийн хуваарийн журмын дагуу онцгой тохиолдолд 21 хоногоос дээш хугацаагаар хичээлийг тасалдуулах заалт бий. Тэгэхээр дараа нь хичээлийг хэрхэн нөхөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хоёр сар амарна гэхээр долдугаар сарын 06, 07-ны өдөр хүрч сурагчдын амралт эхэлнэ. Наадам дөхөж амрахаар ЭЕШ-ыг хэзээ зохион байгуулах вэ гэдэг ачаалал боловсролын салбарт үүснэ. Тиймээс өвчлөлийн нөхцөл байдлыг харж, ид ачааллын үед 2 сар биш нэг сар амраах, бага ангийнханд хувилбарт зохицуулалт хийх талаар хамтран ажиллаж шийдвэр гаргах ёстой.  Олон жил ажилласан багш нар 2 сараар сурагчдын хичээлийг тасалдуулна гэдэг боловсролын түүхэнд байгаагүй үзэгдэл, ул суурьтай хандаарай гэдэг санал тавьж байгаа. Тиймээс үүнд нухацтай хандах хэрэгтэй. Энэ жил дэлхийн хэмжээнд томуугийн цар тахлын онцлогтой төстэй шинж тэмдгүүд илэрсэн, мөн шувуу болон гахайн томуугийн хүний өвчлөлийн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангахыг олон улсын байгуулллагаас сэрэмжлүүлж байгаа учир үнэхээр тийм тохиолдол гарсан үед хорио цээр тогтоох байдлаар зохицуулах бололцоо хуулийн хувьд нээлттэй. Хүүхэд эрүүл байх ёстой, эрүүл байж боловсролоо авч явна гэдэг уялдааг хангаж зөв шийдвэр гаргахын тулд хамтарч ажиллаж байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан