Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Ховд аймгийн Мянгад сум 150 ортой шинэ цэцэрлэгтэй болно

Ховд аймгийн Мянгад сум 1924 онд байгуулагдсан, 3665 хүн амтай, дэд бүтэж харьцангуй хөгжсөн сумдын нэг гэгддэг. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус сумын төвд шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын үйл явцтай танилцаж мөн салбарын багш, ажилчидтай уулзлаа. 
Ирэх онд шинэ цэцэрлэг ашиглалтанд орсноор 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болно. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй хуучин цэцэрлэг 75 хүүхдийн ортой ч 117 хүүхэд хүмүүжиж байгаа аж. Сумын хэмжээнд сургуулиас өмнөх боловсролд хамрагдах шаардлагатай 1-6 насны 400 гаруй хүүхэд байдаг гэлээ.

Банзаржавын Баасанжавын нэрэмжит улсын тэргүүний сургууль 1930 онд байгуулагдаж байсан. Өдгөө 32 багш, 28 ажилчин, 480 хүүхэдтэй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Сургуулийн дотуур байранд 90 орчим хүүхэд хүмүүжиж байна. Сургуулийн одоогийн барилга 1975 онд ашиглалтанд орсон. Спорт заалгүй. Нэг удаа урсгал засвар хийгдэж байснаас өөрөөр засвар хийгдэж байгаагүй аж.
Сумын удирдлагууд спорт заал болон сургуулийн их засварын санхүүжилтийн асуудлыг ирэх оны төсөвт суулгаж, шийдвэрлэж өгөхийг салбарын сайдаас хүслээ. Үүний дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Буянт суманд ажиллалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан