Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
О.Ундрал охины ангийнханд сая төгрөг хандивлаж, багшийг нь шагнажээ

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийг батлагдсаны 29 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улс тус конвенцид нэгдэж ороод 28 жил болжээ. Тус өдрөөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шийдвэрээр Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн багш Готовын Пүрэвбаярыг боловсролын салбарт сэтгэл зүтгэлтэй, үр бүтээлтэй ажиллахын сацуу Хүүхдийн эрх, хамгааллын үйл хэрэгт идэвх чармайлт гарган өсвөр, залуу үеийг хүний эрхийн мэдрэмжтэй, хариуцлагатай, хүмүүнлэг иргэн болгон төлөвшүүлэх, сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дээд шагнал болох "Хүний эрх” тэмдгээр шагнасан байна.


Хүүхдийн эрх, хамгааллын үйл хэрэгт идэвх чармайлт гарган ажилласан Ерөнхий боловсролын сургуулийн багшийг "Хүний эрх" тэмдгээр шагналаа

 

Шагналыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж гардуулан өгөхдөө "Анги бүлгээрээ нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй, нэг айлын хүүхэд мэт халуун дулаан, хүний эрхийн мэдрэмжтэй хүмүүс болгож хүмүүжүүлэхэд удирдан чиглүүлж буй анги удирдсан багшийг ХЭҮК-ын дээд шагналаар шагнах болсны учир нь өнөөгийн нийгэмд ийм багш, сурган хүмүүжүүлэгчид улам олон байгаасай. Багш бүхэн хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаж, хүүхдийн дээд эрх ашигт нийцүүлэн ажиллаж хэвшээсэй хэмээн уриалах гэсэн юм” гэв.

 

Хүүхдийн эрх, хамгааллын үйл хэрэгт идэвх чармайлт гарган ажилласан Ерөнхий боловсролын сургуулийн багшийг "Хүний эрх" тэмдгээр шагналаа
 

Улсын тэргүүний 33 дугаар сургуулийн 7е анги 49 хүүхэдтэй бөгөөд тус ангийн суралцагч Б.Уранбат хүү нэгэн эмээгийн гээгдүүлсэн үнэт эдлэл бүхий хэтэвчийг эзэнд нь эргүүлэн олж өгч тусалсан тул хүүд "Дэлхийн түүхийг бүтээсэн 100 үйл явдал” номыг ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг гардуулан өгч, ирээдүйд сайн хүн болохыг хүсэн ерөөлөө. Г.Пүрэвбаяр багшийн ангийнхан ангийнхаа охин О.Ундралын эмчилгээний зардалд зориулан гар урлалын эд зүйлс хийж худалдан хандивын аян зохион байгуулж, олон нийтийг тус аянд нэгдэхийг уриалж байгаа тул Хүний эрхийн Үндэсний Комиссын хамт олон нэг сая төгрөгийг цалингаасаа хандивласныг ХЭҮК-ын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл мөн энэ үеэр ангийн багшид гардуулан өгсөн юм.


Хүүхдийн эрх, хамгааллын үйл хэрэгт идэвх чармайлт гарган ажилласан Ерөнхий боловсролын сургуулийн багшийг "Хүний эрх" тэмдгээр шагналаа

Тус сургуулийн захирал Н.Энхбат болон "Хүний эрх” тэмдгийн эзэн багш Г.Пүрэвбаяр нар ХЭҮК-ын удирдлагуудыг ирж, шагнал гардуулна гэж төсөөлөөгүй байсан тухайгаа ярьж, "Манай сургууль дээр ямар нэг зодоон цохион муу зүйл тохиолдвол хэвлэлийнхэн ирдэг. Сурагчид амжилт гаргаад, тэмцээн, уралдаанаас медаль авлаа гэсэн эерэг мэдээллийг сонирхдоггүй. Энэ аянг зохион байгуулахад оролцож эерэг мэдээллийг түгээж байгаа сэтгүүлчдэд баярлалаа. Бидний ажилд их урам, дэм өглөө” хэмээн ярьж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан