Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ЭМГЭНЭЛ

Ардчилсан хувьсгалын партизан Бямбасүрэн овогтой Мягмарсүрэн нь 2018 оны 11-р сарын 27 ны өдөр өвчний улмаас нас нөгчлөө. Тэрбээр 1959 оны 04-р сарын 22 нд Улаанбаатар хотод төржээ. Б.Мягмарсүрэн дөнгөж 15 настайгаасаа эхлэн 1975-1995 онуудад Улаанбаатар төмөр замын төв засварын газар хэвчин-хайлагч мэргэжлээр тасралтгүй ажиллаж иржээ. Б.Мягмарсүрэн нь Төмөр замын байгууллагад ажиллах хугацаандаа хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж, жил бүрийн төлөвлөгөөг 170-200%-иар тогтмол давуулан биелүүлж ирсэн ба үйлдвэрийн болон залуучуудын хөдөлмөрийн аваргаар 8 удаа шалгарч, мөн УБТЗ-ын хөдөлмөрийн аваргаар 2 удаа шалгарч, 20 жилд 44 жил 5 сарын ажил хийсэн амжилтаар хамт олны итгэлийг хүлээж үр бүтээлтэй ажиллаж “Монгол улсын хүндэт төмөр замчин” цол тэмдгээр шагнагдсан юм. Тэрээр Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын эрчимтэй үйл ажиллагаа эхэлсэн 1989 оны 12-р сарын 10-ны өдрийн тэр мөчөөс эхлэн Ардчилсан хувьсгалд гар бие оролцож, улмаар Монголын нийгмийн амьдралд шинэчлэлт өөрчлөлт хийсэн Ардчилсан хувьсгалын үзэл баримтлал, ач холбогдлыг Монголын ард түмэнд мэдрүүлэх, Ардчиллын нэр хүндийг цэвэр ариун байлгах, хөндлөнгийн элдэв халдлагаас хамгаалахад сэтгэл зориг, хүч оюунаа зориулж хувь нэмрээ оруулсан билээ.

1990 онд Төмөр замын төв засварын газарт МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулж, ухуулах хуудас наах, өлсгөлөнгийн хамгаалалтад идэвхтэй оролцон зүтгэж явжээ. МоАХ-ны анхны гишүүн, ардчиллын тууштай тэмцэгч Б.Мягмарсүрэн нь 1991 онд Баянзүрх дүүргийн МоАХ-ны нарийн бичгийн даргаар, 1992 онд МҮАН-ын хотын намын хорооны улс төрийн ажилтан, мөн Баянзүрх дүүргийн МҮАН-ын 15-р үүрийн дарга,  1993-1995 онд дүүргийн депутатаар сонгогдож байв. 2009 оноос АХАЗ-ын БЗД-ийн хорооны дарга, 2013 оноос Монголын ардчилсан хувьсгалын анхдагч ахмад партизануудын холбоог байгуулж тэргүүнээр нь ажиллаж ирсэн байна. Б.Мягмарсүрэнгийн хөдөлмөр зүтгэл, нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлж Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, Тусгаар тогтнолын одон, Эрх чөлөөний одон, 5, 6, 7, 8-р 5 жилийн гавшгайч тэмдэг, МХЗЭ-ийн “Тэргүүний ажилтан залуу” алтан медаль, МХЗЭ-ийн ТХ-ны “залуу гавшгайч” алтан медаль, Ардын хувьсгалын 60, 70, 90 жилийн ойн медаль, бусад шагналуудаар удаа дараа шагнажээ. Б.Мягмарсүрэн таны нөхөрсөг, хүнлэг, нийтэч зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. Талийгаачийн ар гэр, хань, үр хүүхэд, хамт олон, журмын олон нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье! 


                                      Баянзүрх дүүргийн Ардчилсан холбоо

1 Сэтгэгдэл
Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
Хамгийн их уншсан