Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Сувиллын зуны цэцэрлэг ажиллуулах хүсэлтээ илэрхийллээ

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан "OneSky" Олон Улсын байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус байгууллага 4, 40, 41 дүгээр цэцэрлэгийн 0-3 насны хүүхдүүдэд хандсан хамтын ажиллагаа, сайн үйлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэд сувилахуйн ухааны гарын авлага, сургалтын хөтөлбөр боловсруулж, асрагч багш болон сувилагч нарт сургалт зохион байгуулах, Улаанбаатар хотын хэд хэдэн сувиллын цэцэрлэгт сургалтын материал болон шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зөвшөөрөл хүсэж гурван сарын өмнө Төрийн нарийн бичгийн даргатай уулзаж байсан юм. Энэ удаад гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлынхаа эхний үр дүнг танилцууллаа. Сувиллын 40 дүгээр цэцэрлэг дээр төвлөрч багш мэргэжилтнийг чадваржуулах, эцэг эхэд гэр бүлийн боловсрол эзэмшүүлэх, холбогдох сувилгаа сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг тодорхой ажлуудыг хийснээр хүүхдүүдийн хөгжил төлөвшилд зохих өөрчлөлт гарч байна хэмээн танилцууллаа.

Түүнчлэн, цаашид сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгож түгээх, зуны цэцэрлэг ажиллуулах, сувиллын цэцэрлэгийн үйлчилгээний хүрээг нийслэл хотын төвшинд тэлэх чиглэлээр хамтран ажиллах зохион байгуулалтын дэмжлэг хүсэж байгаагаа мөн илэрхийллээ.

Энэ хүрээнд тодорхой төлөвлөгөө гарган холбогдох газартай хамтран ажиллаж, ажлын явц болон үр дүнг 2019 оны 3 болон 5 сард танилцуулахаар харилцан тохирлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан