Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Сурах бичгийн хүрэлцээг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломментай уулзлаа. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Азийн хөгжлийн банкны тусламж дэмжлэгтэйгээр олон төсөл амжилттай хэрэгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд дараах гурван асуудлаар санал солилцлоо.

Хөдөө орон нутагт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах орчин нөхцлийг сайжруулах асуудал тулгамдаж байна. Орон нутаг дахь сургуулиудын олонхи нь модон жорлонтой байна. Үүнийг сайжруулахад АХБ-наас дэмжлэг үзүүлэх боломжтой эсэх,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, жирийн хүүхэдтэй адил бага, дунд боловсрол олгох, тэдэнтэй ажиллах багш, сурган хүмүүжүүлэгч нарт мэдлэг дадлага олгоход чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамжийг сайжруулах төрийн бодлогын хүрээнд сурах бичгийг түрээсээр хэрэглүүлж туршсаны үр дүнд хуримтлагдсан хөрөнгийг эргэлтэд оруулж, сурах бичгийн түрээсийн тогтолцоог нэвтрүүлж, түрээсийн үйлчилгээг хэвийн тогтвортой зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэхээр бид ажиллаж байна. Энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд түрээсээр хэрэглүүлэх сурах бичгийн нөөцийг бүрдүүлэхэд анхны санхүүжилт босгох асуудал бидний өмнө тулгараад байна. Энэ тал дээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг судалж үзэхийг хүсье гэлээ.

Хадагтай Ёланда Ферандез Ломмен, 2019 оны Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн төлөвлөлт тооцоо гарсан. Таны тавьж буй асуудлуудыг хэрэгжиж байгаа бусад төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэн дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэ талаар Азийн хөгжлийн банкны удирдлагуудад танилцуулж нааштайгаар шийдвэрлэхийг хичээх болно” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан