Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Төслийн хугацааг нэг жилээр сунгах санамж бичигт гарын үсэг зурлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан 2019 оны 3 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд Япон улсад айлчилж “Инженер, технологийн дээд боловсрол” 1000 инженер төслийн Япон дахь хэрэгжилттэй өөрийн биеэр танилцлаа. Айлчлалын үеэр төслийн хугацааг нэг жилээр сунган хэрэгжүүлэх санамж бичгийг Жайка ОУХАБ тай байгуулж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр нэмэлт санхүүжилт хийхгүйгээр дахин 120 оюутныг уг төсөлд хамруулан сургах боломж бүрдэж байгаа юм.

Инженер технологийн дээд боловсрол төсөл нь “Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх; инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх; багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт, судалгааны орчныг шинэчилж, чанарыг сайжруулах” ерөнхий зорилготой. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд нийт 423 оюутан, багш, судлаачдыг Япон улсад мэргэжил олгох, дээшлүүлэх сургалт, судалгааны ажлуудад хамруулсан байна. Үүнээс Коосэн сургалтын хөтөлбөрөөр-85, Бакалаврын түвшинд-55, Магистр, Докторын зэрэгт-74, Зэргийн бус сургалтад-209 багш, судлаачид хамрагдсан байна.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан айлчлалынхаа үеэр Япон Улсад сурч буй оюутнуудтай уулзаж ,техник, технологи, судалгаа шинжилгээний өндөр ур чадварыг эзэмшихийн хажуугаар Япон хүний аливаа ажлыг хариуцлагатай хийдэг зөв хандлага, итгэл даах өндөр ёс зүйтэй зан чанараас суралцахыг захилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан