Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
"Токио-2020" паралимпод оролцох эрх авсан тамирчдад амжилт хүслээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг Токио-2020 паралимпийн наадамд оролцох эрх авсан тамирчид болон Паралимпийн холбооны удирдлагыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд, паралимпод оролцох эрх авсан тамирчдадаа баяр хүргээд, яамны зүгээс Токио-2020 Олимпод бэлтгэх Үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх, эрхийн төлөөх тэмцээнүүдэд тамирчдаа дэмжих, өргөн хүрээнд оролцуулах, гадаадын дасгалжуулагч, тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг олон ажлыг төлөвлөн ажиллаж байна гэлээ.

Паралимпийн холбооны удирдах зөвлөл Токио-2020 Паралимпод 10 тамирчин эрх авч оролцуулна гэж төлөвлөсөн. Үүнээс дөрвөн тамирчин болзлоо ханган эрхээ аваад байна. Цаашид таеквондо төрөлд 2-3 эрх, жүдо бөхийн төрөлд 3 эрх авна гэж төлөвлөж байгаа бол нэмээд Япон Улсад бэлтгэл хийж байгаа хөнгөн атлетикийн тамирчид эрх нэмж чадна гэж үзэж байгаа аж.

Паралимпийн тамирчдын хувьд тусгай шаардлага хангасан тоног төхөөрөмж шаардлагатай. Тухайлбал, буудлагын тэмцээнд оролцох тамирчны тэргэнцэр намддаг учраас зориулалтын тэргэнцэр, дасгалын сум, пауэрлифтингийн тамирчдад тусгай вандан штанк зэрэг тоноглол шаардлагатай байгааг тамирчид сайдад уламжиллаа.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Паралимпод оролцох эрх авсан тамирчдад БСШУС-ын сайд хүндэтгэл үзүүлж, амжилт хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан