Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Багш нар үндсэн ажлаасаа гадна 419 төрлийн нэмэлт ажил гүйцэтгэж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, тоймчидтой уулзаж, боловсролын салбарыг тойрсон асуудлуудад мэдээлэл өглөө.

 

Бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулгад тандалт хийж, багш, сурагчийн ачааллыг бууруулж, сургалтын зохион байгуулалтыг боловсронгуй болгох боломжийг судалж, санал зөвлөмж боловсруулах үүрэг бүхий “ҮНДЭСНИЙ БАГ”-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/293 дугаар тушаалаар байгуулж ажиллуулсан.

Багш сурагчдын ачааллыг бууруулах зорилтын хүрээнд хийсэн судалгааны үр дүнд багш нар үндсэн ажлаасаа гадна олимпиадад бэлтгэх зохион байгуулах, аймаг, сумын удирдлагын илтгэл бэлтгэх, алдаа засах, тайлан мэдээ гаргах зэрэг элдэв бичиг цаасны ажлаа жагсаахад 419 төрлийн ажлын жагсаалт гарчээ. Өөрөөр хэлбэл, багш нарын өдөр тутамдаа хийж гүйцэтгэдэг ажлуудыг жагсааж эрэмбэлж үзэхэд үндсэн ажилд 37 хувийг  нэмэлт ажилд 63 хувийг зарцуулдаг гэсэн дүн гарч байна. Багш үндсэн ажлаасаа давсан нэмэлт ажил гүйцэтгэж байгаа нь хүүхдэд танхимаар олгох мэдлэгээ бүрэн олгож чадахгүй, бие даалт, гэрийн даалгавар байдлаар олгож сурагчдын ачааллыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж байна гэсэн дүгнэлтийг Үндэсний багт ажилласан багш нар гаргажээ.

Тиймээс бага ангийн багшийн хичээл заах нормт цагийг 17 цаг болгох... (2 цагийг хүүхдийн хөгжилд зарцуулах)... Мөн тусгай сургуулийн багшийн ачааллыг бага ангийн багшийн ачаалалтай адил болгох, Багшийг төлөвлөгөөт бус, элдэв ажилд хүчээр татан оролцуулахгүй байх эрх зүйн зохицуулалт хийхээр төлөвлөж байгаагаа сайд танилцууллаа.

Үндэсний багийн гаргасан өөр нэг дүгнэлт нь сургалтын ЦӨМ хөтөлбөрийн агуулга юм. Жигд биш, зарим ангид ачаалал хэт өндөр, агуулга давхардсан байна. Тухайлбал, Суурь боловсролын газарзүй, мэдээллийн технологи, дүрслэх урлаг, 9 дүгээр ангийн химийн агуулга их, цагтаа багтдаггүй байна. Иймд Цөм хөтөлбөрийн агуулгын 10 хувьд тохиргоо хийхээр Боловсролын Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид ажиллаж байна. Ирэх есдүгээр сарын 1 гэхэд багш, сурагчдын ачаалал тодорхой хувиар буурна гэлээ.

Сурагчдын ачааллыг бууруулахын тулд Сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагийг орон нутгийн хөгжлийн бодлого, сургуулийн эрхэм зорилгод нийцүүлэн сургалтын цагаар эзэмшиж буй мэдлэг, чадвар, хандлагыг дэмжихүйц, чанартай зохион байгуулах, сургалтын төлөвлөгөөнд тусгаагүй өөр сургалт, үйл ажиллагааг хориглох, нэмэлт, ном, гарын авлагыг хэрэглэж сурагчдад ачаалал нэмэгдүүлэхгүй байх зохицуулалтыг хийх шаардлагатай нь харагджээ.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан