Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
97 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орж, хоёр ээлжтэй боллоо

Баянзүрх дүүргийн IV дүгээр хороонд байрлах 97 дугаар сургуулийн 320 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрны өргөтгөл өнөөдөр ашиглалтад орлоо. 
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 2018 оны улсын төсөвт 97 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын 1.3 гаруй тэрбумын санхүүжилтийг шийдвэрлэн батлуулснаар гурван ээлжээр хичээллэдэг байсан сургууль хоёр ээлжтэй боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн төлөөлөл, сурагчид болон төрийн захиргааны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Б.Саранчимэг гишүүн хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэлд сургуулийн ачааллыг бууруулах, сургалтын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд үр дүнтэй олон ажил хийж байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлжтэй болгох зорилт тавин ажиллаж байна.Энэ хүрээнд миний сонгогдсон тойргийн 97 дугаар сургуулийн өргөтгөл баригдаж, ашиглалтанд орж байгаад баяртай байна” гэсэн юм.

Улсдаа хамгийн томд тооцогдох 146 дугаар цэцэрлэгийн барилга, 97 дугаар сургуулийн өргөтгөл ийнхүү ашиглалтанд орсон бол Шавь цогцолбор болон Баянзүрх дүүргийн XIV хороонд 2 цэцэрлэгтэй болох ажил үргэлжилж байгаа юм. 

Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг “Молор Констракшн” компани гүйцэтгэж, хугацаанаас нь өмнө хүлээлгэн өглөө. 

3 Сэтгэгдэл
Нэгмөсөн ижил өнгөөр будчихгүй
yaxaw de bidnii xvvxediin surax orchin saijirch bna sh de 3n dawxar n saixan l bolson bna le tsag ve n tegj taarsan biz
Энэ 3 давхар нь муу баригдсан. Ноднингийн усан борооноор эхлээд өвлийн хүйтнээр баригдаж дууссан. Хэцүүхэн л дээ... гэхдээ одоо яая гхв дээ...
Хамгийн их уншсан