Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланг танилцуулав

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланг танилцуулах арга хэмжээ өдөр зохион байгуулав. Тайлангийн танилцуулгын дараа шилжилт хөдөлгөөн, дүрвэлт ба боловсролын өнөөгийн нөхцөл байдал, боловсролын салбарын бодлого, мастер төлөвлөгөө, стратеги, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцож, яриа хэлэлцээ өрнүүлсэн юм.

ЮНЕСКО нь 2016 оноос хойш Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланг улс орондоо танилцуулж байхыг гишүүн улс орнуудад уриалж байгаа билээ. Тайлан танилцуулах зорилго нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг олон нийтэд таниулан сурталчлах, мэдээлэл түгээх, Тогтвортой хөгжлийн зорилго 4 – Боловсрол 2030 хөтөлбөр (ТХЗ 4-Боловсрол 2030)-ийн зорилго, зорилтуудыг улс орны түвшинд нутагшуулан хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхөд оршиж буй. 

Үйл ажиллагааны зорилго нь 2019 оны тайлангийн онцолж буй сэдвийн талаар ярилцах, Монгол улсын боловсролын салбарын өнөөгийн нөхцөл, байдлын талаар хэлэлцэх, ТХЗ 4-Боловсрол 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, шинэ мастер төлөвлөгөө боловсруулах явц болон ТХЗ 4-ийн хэрэгжилтийн талаар бүх оролцогч талууд хэлэлцэх, ЮНЕСКО-оос хийж буй Монгол улсын боловсролын салбарын бодлогын тойм шинжилгээний явц, хяналт шинжилгээ, үзүүлэлтүүд, мэдээлэл цуглуулалтад гарч буй сорилтууд, боловсролын суурь мэдээллийн тайланг баталгаажуулах зэрэгт оршив. Тайлан танилцуулах арга хэмжээг боловсролын салбарын бодлогын тойм шинжилгээ хийхэд суурь мэдээлэл болох Монгол улсын Боловсролын суурь мэдээллийн тайланг баталгаажуулах хэлэлцүүлгийн хамт зохион байгуулсан бөгөөд эдгээр үйл ажиллагаа нь боловсролын мастер төлөвлөгөө боловсруулах үйл явцад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Үйл ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дарга бөгөөд суурин төлөөлөгч М.Оливэйра, Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагын үндэсний хөтөлбөрийн мэргэжилтэн Р.Оюунбилэг нар нээж үг хэлэв. Үйл ажиллагаанд Монгол улсын БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, их, дээд сургуулиуд, төрийн бус байгууллагууд, бусад яамд, ЮНЕСКО-ийн Парис дахь төвийн Бодлогын газар, Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлангийн ажлын алба, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Монгол улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан